16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд “Цагдаа хотхоны 13-р байрны таван давхарын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдаж, улмаар таван давхарын цонхоор унаж гэмтсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ
2017-09-11 11:43:38