8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд мөрдөгч нар ажиллана

2017-09-11 14:10:00

Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдрөөс /2017.09.11/ эхлэн цагдаагийн мөрдөгч нарыг нэмж ажиллуулахаар болсон байна. Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах болсон талаар Замын цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Даваазул ярьлаа. 

Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнээс гадна орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач холбогдолтой” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ямар эрх үүрэгтэй, мөрдөгч бэ. Игэдийн өмчид халдаж, нэгжлэг, үзлэг хийгээд завхрал гаргаж бөөн маргааны эх үүсвэр бий болгож дээ.
2017/09/11 150.129.140.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment