8o
Улаанбаатар хот
mobile menu

Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч бий боллоо

2017-09-11 14:14:53

Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргасан байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг,  U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой юм байна. Энэхүү аппликэйшн нь Android болон IOS систем дээр ашиглах боломжтой учир бүх смарт утсанд суулгаж болно. "UB Smart Bus" аппликэйшныг гар утасныхаа AppStore-оос татан авч нийтийн тээврээр зорчихдоо ашиглах боломжтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл