8o
Улаанбаатар хот
mobile menu

БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт маргааш болно

2017-09-11 14:57:00

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулдаг БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн ёслолын ажиллагаа маргааш Улаанбаатар зочид буудалд болно. Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд “БАЛДОРЖ” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд Б.Ганчимэг тодорч байсан бол сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид  “Балдорж” шагналын эзэн болж байсан юм. Ёслолын ажиллагаа маргааш 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд эхлэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл