Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн гудамжинд иргэн Ө-ын “Samsung S5” гар утсыг айлган сүрдүүлж дээрэмдсэн этгээдийг илрүүлэн, шалгаж байгаа ажээ.Түүнээс гадна Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны гадна иргэн М, Б нарын “Iphone-5”, “Nexus-4” гар утcуудыг дээрэмдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52-р сургууль орчим иргэн И-ийн “Samsung А-7” гар утсыг тус дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.