Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр 21 аймгийн багш нар Улаанбаатар хотод иржээ. Аймаг орон нутаг, Улаанбаатар хотын багш нараас бүрдсэн Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон мэдээлэл хийлээ. Багш нарын цалинг нэмэхгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Орхон аймгийн багш н.Амгалан хэлэхдээ "Би Орхон аймгийнхаа 1,800 гаруй багш нарыг төлөөлөн энд хүрэлцэн ирсэн. Бид цалин нэмэгдүүлэх шаардлагыг аймаг сум дүүргийнхээ албаныханд хүргүүлсэн. Тэдгээр эрх мэдэлтнүүд дүлий дүмбэ оргиод шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаяна" хэмээн хэллээ.