8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 36 иргэнийг саатууллаа

2017-09-11 18:20:00

Цагдаагийн байгууллагаас өчигдөр хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 иргэнийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
 
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт  дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, 242 зам тээврийн ослын  дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт дөрвөн хүн гэмтэж бэртсэнээс нэг нь 0-10 хүртэлх насны хүүхэд байжээ. Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн  дөрөв, мөргөлдсөн дөрөв, онхолдсон хоёр осол бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл