8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мөнгөн” борооны эсрэг зогссон 33

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-09-12 08:24:00

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулан Мэргэжлийн гэх Засгийн газраа байгуулсан. Мэргэжлийн гэх тодотголтой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт огцорлоо. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсон. Ингэснээр дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудал яригдаж эхэлсэн юм. Засгийн газрын тухай хуулийн дагуу Засгийн газар огцорсноос хойш 30 хоногийн дотор УИХ-аар шинэ бүтцийг хэлэлцэж, батламжлах ёстой. Харин намын дүрмээр бол Удирдах зөвлөл дээр сайд нарын нэрийг тогтож, улмаар бүлгийн хурал дээр гишүүдийн олонхи дэмжиж байж чуулганы хуралдаанд орно.  

Засгийн газрын тухай хуулийн дагуу Засгийн газар огцорсноос хойш 30 хоногийн дотор УИХ-аар шинэ бүтцийг хэлэлцэж, батламжлах ёстой. Харин намын дүрмээр бол Удирдах зөвлөл дээр сайд нарын нэрийг тогтож, улмаар бүлгийн хурал дээр гишүүдийн олонхи дэмжиж байж чуулганы хуралдаанд ордог.

 
Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газар энэ сарын 7-ны өдөр огцорсон. Огцроод өнөөдрийн байдлаар 5 хонож байна. Үндсэндээ 25 хоногийн дараа дараагийн Засгийн газар байгуулагдсан байх ёстой. МАН Их хурлаа энэ сард багтаж зарлан хуралдуулах шаардлагатай. Гэхдээ Их хурлын товоо 45 хоногийн өмнө зарласан байхаар намын дүрэмд заажээ. Үүнээс харахад дараагийн Засгийн газар байгуулах хоног, намын Их хурал хуралдуулах хоёрын хоорондох зай, цаг хугацааны хувьд нэлээд давчуу байгаа нь илт байна. Товчхондоо МАН Их хурлынхаа бэлтгэлийг маш богино хугацаанд хангаж шинэ засгийн газрыг бүрдүүлэх учиртай 30 хоногтоо Их хурлаа хийж амжих уу. Эсвэл Шинэ Засгийн газар хуулийн хугацаандаа байгуулагдаж амжих уу гэдэг асуудал яригдаж байна.  

Тэд Засгийн газраа авч үлдэж чадаагүй. Энэ удаагийнх шиг засгийн газраа огцруулж байсан түүх үгүй.  

Засгийн газраа огцруулахаар МАН-ын нэр бүхий гишүүд нэгдсэн. Санал нэгдсэн гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр МАН-ын удирдлагуудын сандрал нэмэгдэж, удирдах зөвлөлийнхөө хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгээ хуралдуулах гэсэн боловч гишүүд нь цуглараагүй. МАН-ын Удирдлагууд Засгийн газраа авч үлдэхийн тулд УИХ дахь МАН-ын бүлэг өдөр шөнөгүй хэлэлцэж, Төрийн тусгай хяналтын дэд хорооны хурлаа орж байж сая нэг УИХ-ын ээлжит чуулгантай золгосон. Гэхдээ тэд Засгийн газраа авч үлдэж чадаагүй. Энэ удаагийнх шиг засгийн газраа огцруулж байсан түүх үгүй.  

Тэд МАН-ын авлигалжсан “мафын” эсрэг зогсож нэг завинд суусан 33. Товчхондоо “мөнгөн” борооны эсрэг зогссон 33 юм. 

Учир нь Засгийн газраа огцруулахаар МАН-ын 31 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан. Засаг огцрохын өмнөхөн МАН-ын хууччуулаас Засгийг огцруулах бичигт гарын үсгээ зурчихсан. Үүнээс үүдэлтэйгээр "Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа чих "дэлсэж" эхэлсэн. Үнэхээр Засгийг унагах кноп нэг сая ам.доллар хүрсэн үү. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан, кноп дарсан гишүүд нэг сая ам.долларыг сонгосон уу гэсэн асуулт сүүлийн үед олны дунд яригдах боллоо. Гарын үсэг зурсан гишүүд Засгийн газрын алдаатай бодлого, эргэж буцсан шийдвэр, төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын асуудал дээр нэгдсэн.  Тэд намынхаа гишүүдийн дотор нэр нүүртэй, асуудалд шийдэмгий хандаж олон танигдсан эрхмүүд гэж бодогдоно. Ийм хүмүүс үнэхээр улс орны эрх ашгаас илүү өөрсдийнхөө эрх ашгийг  эхэнд тавьж үзэх үү. МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. Гэхдээ тэд МАН-ын авлигалжсан “мафын” эсрэг зогсож нэг завинд суусан 33. Товчхондоо “мөнгөн” борооны эсрэг зогссон 33 юм. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Хуухэн хучинддэг УИХ гишуунтэй,Хуулиа хучинддэг ШУУХ-н засаглалтай,Терее хучинддэг МАНАН-н булэглэлтэй,Тесвее хучинддэг МАН-н даргатай манай монгол улсаа гэж.....
2017/09/13 112.72.11.109
ИРГЭН
ҮНЭНДЭЭ БОЛ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД МОНГОЛ ЯЛЛАА.ХАЯНХЯРВАА МЭТИЙН ҮГЭЭР ЯВЖ ДАРАМТАНД ОРДОГ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮ.АЖИЛ ДЭЭРЭЭ Л БҮЛГИЙН АХЛАГЧ Л ЮМ БАЙГАА БИЗ НЭГ НАМЫНХ ГЭЭД 24
2017/09/12 202.179.24.142
Naiz
Yamar ch hamaagvi sedweer gvtrej gvjirdej surchihsan garuud.ene enhbold erdenebat tergvvtei nuhud
2017/09/12 80.217.166.192
Г.Батнасан
Ойлгосонгүй. 33 гишүүн тус бүр 1 сая ам, дол авч байж гарын үсэг зурсан юм уу? эсвэл бүү зур 1 саяыг өгөе гэхээр нь аваагүй юм уу? Болор гуай.
2017/09/12 202.179.31.61
Zorig
33 saidiin suudal bhgui ni haramsaltai unendee ted bas 2 r eeljnii hool goridogsod
2017/09/12 202.9.40.64
  • Recent
  • Most Read
  • Most Comment