Энх монгол орон минь өнгөжин хөгжиж цэцэглэсээр эрээнтэй бараатай эгэл хүмүүний амьдрал үргэжилсээр л... “Хүн ажлыг голохоос биш, Ажил хүнийг голдоггүй” хэмээх үгийг уншигч та нэг биш удаа сонсож байсан биз ээ. Тэгвэл бид эзэмшсэн мэргэжил, хийж буй ажил, авч буй цалин, алдар нэр хүнд гэхээс илүүтэйгээр өөрийн хийж буй ажилдаа эзэн нь байж чин үнэн ч сэтгэл гарган ажиллаж чадвал хэзээ нэгэн цагт бидний ажлын үр шим гарах нь дамжиггүй юм.
Сэтгүүлч миний бие энэ удаагийн сурвалжлагынхаа гол баатараар Гурван улсын хэлтэй. Гуталчин Х.Баяраа гэх эгэлгүй нэгэн хүмүүнтэй ярилцахаар болсон юм.
Уншигч та бүхэн гурван улсын хэлтэй гэхэд гайхаж байж магад Гуталчин: Х.Баяраа Хятад, Япон, Орос, хэлтэй хүн мөн тэрээр 20-өөд жил гутал засварлаж байгаа нэгэн билээ.
Сэтгүүлч миний бие анх энэ хүний тухай сонсоод түүнтэй ярилцах гэсэн тэмүүлэлдээ хөтлөгдөн түүний эргэлд гарлаа. Нийслэл улаанбаатар хотын маань дүүрэг, хороо гудамж бүрт “Гутал засвар” гэсэн даруухан хаяг энэ тэнд их харагдана. Сурвалжлагынхаа гол баатарыг хайсаар Баянгол дүүргийн 3-р хороололд байрлах гутал засварын газарт өглөөний 10 цагт ирэв. Гутал засварын газарт ирэхэд цоожтой байсан бөгөөд хаалган дээрх дугаарлуу залгаж асуухад миний хайсан хүн мөн байлаа. Хэзээ ажил дээрээ ирэх талаар асуухад Х.Баяраа “3ах дээрээс гутал засахал хэрэглэдэг материалаа аваад явж байна. Ойролцоогоор 2-3 цагийн дараа ажил дээрээ очих байх” гэв.
Тэрээр хэлсэн цагтаа ажил дээрээ ирэв. /12цаг 40 минут/. Нилээн яарсан маягтай. Чи нөгөө надруу ярьсан хүн үү? Гуталаа авчирсан уу? тийм яаралтай юм уу? гээд гутал засварынхаа хаалгыг онгойлгож оров.
Миний бие өөрийгөө танилцуулж өөртөй нь ярилцах, зорилго өвөртлөн ирсэн гэдгээ хэлэхэд “Би ч яриад байх зүйлгүй энгийн нэгэн л гуталчин даа” гэв. Хэсэг ойр зуур хөөрөлдсөөр бидний яриа өрнөлөө.
Таныг их олон жил гутал засаж байгаа гэж сонсон яг хэдэн жил бэ?
Анх 1996 оноос эхлээд ахыгаа дуурайж гутал засаж эхлэх болсон. 1-р хороололд 11 жил гутал зассан харин энэ хороололд ирээд 8, 9 жил болж байна. Одоо бараг 20-өөд жил гутал засаж байна шүү.
Та анх яагаад гутал засах болсон юм бэ?
90-ээд оны үед урагшаа явж наймаа хийдэг байсан. Зах дээр лангуун дээр зогсдог байлаа. Тэгтэл наймаа маань ер нь ашиггүй болсон бараг л хүн болгон урагшаа явдаг болсон үе. Тэгээд нэг суурин ажил хийе гэж бодоод ахыгаа дагаад гутал засаж эхэлсэн дээ.
Үйлчилүүлэгч хэр байдаг вэ? өдөрт төгрөгний орлоготой байдаг вэ?
Хэдэн жилийн өмнө маш сайн байсан үйлчилүүлэгч нартаа дарагдаад өглөө ажил дээрээ ирэхэд хүмүүс ирчихсэн хүлээгээд байж байна. Орой хаах гэхээр хаалгахгүй ирнэ. Миний хувьд хэдий хүний хуучин гутал засдаг ч гэлээ. Аль болох чанартай сэтгэлд нь хүртэл засаж өгөхийг хичээдэг. Өнгөрсөн жилээс хойш гуталаа засуулах хүн их бага болсон сайндаа л 60мянга өдөр өдөрт янз бүр байдаг.
Хэцүү бэрхшээлтэй зүйл тулгарч байсан уу? 20 жил өдөр бүр гутал засаад сууна гэдэг хэцүү байх шүү.
Хэцүү гэх зүйл байхгүй ээ. Олон жил энэ ажлаа хийгээд сурчихсан болохоор амар байдаг. Бас хэн ч намайг ингэ тэг гэж заахгүй тэдэн цагт ир гэхгүй. Би өөрөө л ажилвал ажилаад л амрах үедээ амраад гоё шүү.
Та өөрийнхөө гэр бүлийн танилцуулаач
Эхнэр маань нэг компанид нягтлан хийдэг . Хоёр хүүхэдтэй том нь тусдаа гарсан бага нь арван жилд сурч байгаа
Та өөрөө айлын хэд дэхь хүүхэд вэ? Би эцэг эхээсээ 6-уулаа айлын дөрөв дахь хүүхэд
Уучиллаарай би таны эцэг эхийг хятад хүмүүс гэж сонсон юм үнэн үү? Энэ тухай яриач
Тийм ээ. Манай аав ээж нилээн дээр үед хотод ирсэн гэдэг. Миний төрсөн газар Улаанбаатар хотод би 1969 онд одоо энэ хорооллын бичилийн 28-р сургуульд 3-р анги хүртэл сурсаад сургуулиасаа гарсан.
Та тэгэхээр монгол улсын иргэн байхнээ?
Тиймээ монгол улсын иргэн манай эхнэр бас монгол хүн.
Таныг орос, япон, хятад хэлтэй гэсэн хятад хэлийг мэдээж ээж ааваасаа сурсан байх.
Хятад хэлийг ээж ааваасаа сурсан л даа гэхдээ хааяа мартах үе байдаг. Харин орос хэлийг хүүхэд байхдаа орос хүүхдүүдтэй найзлаж тоглодог байсан болохоор сурчихсан Япон хэлийг хэдхэн жилийн өмнө найзаасаа сурсан.
Миний бодлоор гурван хэлтэй хүн гутал засаад сууж байна гэдэг их сонин санагдаж байна л даа.
Яагаад сонин санагдана гэж хүмүүс хэлтэй гэхээрээ л их мундаг юм шиг байдаг. Хүн өөрийнхөө хийж чадах зүйлээ маш сайн хийдэг байх хэрэгтэй шүү дээ. Би өвлийн улиралд гуталаа засдаг. Харин дулааны улиралд хааяа жуулчинд явна. Жолоочоо хийгээд хэлмэрчин хийгээд л өвөл хийх ажилгүй болохоор сурсанаараа гуталаа засдаг. Амьдрал болжил байна.
Өглөө хэдэд ирээд орой хэдийд буудаг вэ?
Өмнө бол их эрт ирдэг байсан сүүлийн үед гуталаа засуулах хүмүүс цөөхөн байгаа болохоор нийх эрт ирэхгүй ээ. 10.00-11:00 цагийн хооронд ирнэ. Орой 19.00 цагт буудаг. Өвлийн цагт эрт харанхуй болдог болохоор бас их хүндрэлтэй. Манай энэ байр хүйтэн байгаа биз.
Энэ байраа түрээслэдэг юм уу. Эсвэл таных юм уу?
Уг нь 1-р хороололд байхдаа яг өөрийнхөө байртай байсан гэтэл нэг зун жуулчидтай яваад ирсэн чинь миний пүтекийг зайлуулаад оронд нь байшиг барьчихсан байсан тэр хавийн хүмүүс намайг энэ газар дээр олон жил болсон ингэж болохгүй гээд тэр хүмүүстэй нилээн асуудал үүсэн тэгтэл байшингаа барьсаныхаа дараа нэг өрөө гаргаж өгнө гэсэн тэгээд л үнэхээр тэгэх байх гэж бодоод орхисон байшин ашиглалтанд орсоны дараа очиж уулзсан чинь надад өрөө гаргаж өгөөгүй тэгээд л би энэ пүтекийг сарын 250 мянган төгрөгөөр түрээслэж байна. тогны мөнгө сард 70-80 мянга гардаг. Зун бол тогны мөнгө бага гарна. Сүүлийн үед хүмүүс ирэхгүй байгаа болохоор түрээсээч төлж чадахгүй байна. Гайгүй болох байх гэж найдаж байна.
Таны бодлоор яагаад хүмүүс гуталаа засуулах нь бага болчихвоо?
Гуталаа засуулаад өмсүүлчих мөнгөгүй хүмүүс их байна. хэдээр засах вэ? гэж асуучихаад л гараад явчихдаг. Бас 5000төгрөгний гутал гэж гарч ирсэнээс хойш хүмүүс бүр эрс муудсан даа.
Та тэгээд гуталанд ямар үйлчилгээ үзүүлэх үү? Үнэ өртөгийн хувьд
Гутал нөхнө, хэлбэр засна, өсгий тайрна, өндөрлөнө, гутлын хоншоор тайрах, нум солих, нөхөөс тавилаа гэхэд 2 гутлыг яг үйлдвэрийнх юм шиг оёно ер нь аль болох чанартай хийж өгье гэж боддог.
Гутлынхаа материалыг хаанаас вэ?
Ихэвчлэн “Нарантуул” захаас авдаг. Чанартай орос материал сонгож хийдэг. Хэрэв чанаргүй зүйл өгвөл над дээр дахиж ирэхгүй өөр гуталчинлуу явна тийм болохоор хүнийг хуйлахдаггүй.
Та түрүүн гутлаа засуулах мөнгөгүй хүмүүс их олон байдаг гэсэн
Гудамжаар явж байхад хүмүүсийн гутал янз бүр байдаг. би ер нь дандаа л хүний гутал харж явдаг. Өө эндээ энэ гутал уригдсан байна. ингээд яайжийсан байна гээд л ямар ч аргагүй хүмүүс орж ирнээ байгаа мөнгө нь энэ байна гээд дараа цалин буухаар засуулья, хэдээр засах уу гээд үнэ асуугаад л гарна гэхдээ заримдаа хөгшин настай, оюутан хүмүүст дараа мөнгийг нь авчираад өгөөрөй гээд янзлаж өгнөө. Дараа нь мөнгө авчирч өгдөг юм.
Ихэвчлэн ямар хүмүүс танаар үйлчилүүлдэг вэ?
Эмэгтэй хүмүүс их орж ирдэг. Тэгээд оюутан, хөгжин настай хүмүүс, харин хүүхдийн гутал бол бараг орж ирэхгүй. Хүмүүс хүүхдүүддээ их анхаарал хандуулдаг болохоор тийм юм шиг байгаа юм. Харин энэ жил эдийн засаг хямралтай байна гээд тэр ч үнэн бололтой хичээлийн шинэ жил эхлэх үеэр хүүхдийн гутлын захиалга хэд орж ирсэн.
Танайх хаана байдаг юм бэ?
Хайлаастад байдаг хашаа байшинд дутах зүйлгүй илүү гарах зүйлгүй сайхан л амьдарч байна.
Та аялал жуулчлалын газарт орчуулагч хийдэг гэсэн энэ тухай яриач
Би энэ тухай яримааргүй байна. Тэр компани намайг ингэж гутал засдаг гуталчин гэдгийг огт мэдэхгүй хэрэв мэдэх юм бол надад хэцүү байна. одоо чинь хүмүүс их хэцүү болсон шүү дээ. Энэ компанид орох гэж их хүлээсэн гарчихвий гэхээс айж байна.
Таны энэ оёдолын машин төнөг төхөөрөмж хэр удаан хэрэглэдэгдэж байгаа вэ?
Оёдлын машин 16 жил болж байна. Харин точил 20 жил миний багжнууд ер нь их удаж байгаа эвдэрэхээр нь би өөрөө засчихдаг юм.
Танд монголчууд хэрхэн ханддаг вэ? Ер нь хятад хүн гэхээр ихэнх хүмүүс таатай бус ханддаг юм шиг санагддаг юм.
Гайгүй ээ. Монгол хүмүүс их сэтгэл сайтай хүмүүс би өөрөө энд төрж өссөн болохоор зүгээр санагдаг хүүхэд байхаас эхлээд одоог хүртэл энд ажиллаж амьдарч байна.
Тун удахгүй монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Та монголын цагаан сар болон хятадын цагаан сар тэмдэглэдэг үү.
Монгол удамжлалаар монголын цагаан сарыг хийдэг буузаа хийгээд ах дүүсээрээ ороод аав ээж дээрээ очиж золгоно.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа