8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын даргыг огцрохыг шаардаж жагсана

2017-09-12 09:01:25

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: 
Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд болно. Ерөнхийлөгч нээж үг хэлнэ.

10:00-11:00 цагт: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар Хангарьд ордны гадаа жагсана. Тэд үндэсний үйлдвэрийн автобусаар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг, мөн хотын даргыг огцрохыг шаардана. Тендерт монголд угсарсан автобус шалгаруулдаггүй, мөн нийтийн тээвэр тойрсон олон асуудлыг ярина.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд  Оффшор данстай нэр холбогдсон улс төрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч хэн ч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

11:00 цагт:  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны найман сарын байдлаарх хэвлэлийн бага хурал маргааш ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл