
Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Тодруулбал, Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гол гатлахдаа гарам хайж яваад нэг цэрэг нь осолджээ. Харин түүнийг аврахаар араас нь хоёр нь орсон ч гурвуулаа гарч ирээгүй байна. Энэхүү хэрэг одоогоор шүүхийн шатанд шилжээд байгаа юм.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

