Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс БНСАУ-ын иргэн унаж, нас барсан хэрэг гарчээ. Тус хэргийн талаар дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус барилга дээр гэрээгээр ажиллаж байсан БНСАУ-ын иргэн R.С /эр,25н/ барилгын шат буулгаж байгаад 5 давхраас унаж нас барсан байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна