8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУ-ын үнэлгээний баг Монголын нийгмийн эрүүл мэндийг үнэлнэ

2017-09-12 10:36:17

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг (ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан монгол улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр өчигдөр буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн байна. 

Багийн бүрэлдэхүүнд нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос, нийгэмлэгийн штабын дарга Мили Спархич, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юү, Японы Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, ШУ-ны доктор Мари Асами, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Хэнри Ванди, мэргэжилтэн Эзра Барзилей ажиллаж байна.

Үнэлгээний багийнхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар нартай уулзаж Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Үүний дараа НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийх юм.

Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл болсон юм.

Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж,  хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр ирсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hehe, medeej bid nar muu avna
2017/09/12 202.131.249.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment