НӨАТ-ын урамшууллын 2017 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 17-ны ням гаригт 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.Энэ удаагийн тохиролд 2017 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.
НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана
2017-09-12 11:25:08