8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Сандуй суудалдаа үлдэхийг санаархаж байна уу

2017-09-12 10:50:00

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй арав гаруй хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарсан.  Тэрбээр үүрэгт ажлаа өгнө гэж мэдэгдэх үедээ  "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  мэдэгдсэн. Үүнээс  гурав хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 4-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас “60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэдгийг тогтоосон” гэсэн мэдээлэл гаргасан. Тус мэдэгдэлийн дараагаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй ажлаа өгсөн эсэх нь тодорхойгүй болсон.Ц.Сандуй сүүлийн хэд хоног ажилдаа ирж, зарим төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Нэг үгээр хэлэхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан ёсоор өргөдлөө өгөөгүй аж. Хэдий УЕПГ-аас 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан ч гэсэн бодит байдал дээрээ тус бичлэг эвлүүлэг биш гэдгийг Ц.Сандуй өөрийн биеэр хоёр удаа батлан хэлсэн. Гэтэл УЕПГ-аас 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргачихаар өргөдлөө өгөхөө түр азнасан бололтой. Хэрвээ Ц.Сандуй дарга  өргөдлөө өгсөн бол холбогдох журмынхаа дагуу Тэргүүлэгчдийн хурлаар эхлээд хэлэлцэх ёстой. Дараа нь Удирдах зөвлөл дээр хэлэлцэгдэх учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл нам чимээгүй алга болсон нь УЕПГ-ын дүгнэлт дээр үндэслээд даргын суудалдаа үлдэхийг санаархаж байгаа бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл