8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшортой холбогдсон 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзжээ

2017-09-12 14:11:36

Одоогийн байдлаар нэг ч иргэн сайн дураараа мөнгөө оруулж ирээгүй байна

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай  холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
РАВДАН
Төмсөгнөөсөө базуулцан хүн яаж үгнээс гарах юм бэ боддоо үхэр монголчуудаа
2017/09/12 202.70.46.208
ажлаас чөлөөл
Арай ч дээ, АТГ ын дарга энхжаргалыг ажлаас чөлөөл
2017/09/12 202.5.196.42
Зочин
Атг татан буулгавал таарна
2017/09/12 59.153.114.150
Миеэгийн бөгс долоогч прокурор Ариунаа зайл
М.Энхболдын бөгсний алчуур болсон прокурор Ариунаа болон АТГ, ТЕГ, ЦЕГ -ийн удирдлагууд бас хууль шүүхийнхэнийг зайлуулахгүйгээр Авилга,Офшоортой тэмцэнэ гэж лөөлөө биз.
2017/09/12 117.136.27.118
ИРГЭН
ТЭДНЭЭС ГУЙГААД ЯАХ ЮМ БЭ.ЗҮГЭЭР Л АВЛИГАД ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЧИХЭЭЧ.ТЭГЭЭД ХАРААД СУУЖ БАЙ.МОНГОЛЫН ТӨРИЙГ МӨНГӨНИЙ МАШИН
2017/09/12 202.179.24.142
Бөгс долоогч ПРОКУРОР АРИУНАА
М.Энхболдын бөгсний алчуур болсон прокурор Ариунаа болон АТГ, ТЕГ, ЦЕГ -ийн удирдлагууд бас хууль шүүхийнхэнийг зайлуулахгүйгээр Авилга,Офшоортой тэмцэнэ гэж лөөлөө биз.
2017/09/12 223.104.27.68
иргэн
АТГ-ыг энэ энхжаргал гэгч унжийсан шар хогтой нь зайлуулж татан буулгах хэрэгтэй.
2017/09/12 202.179.26.181
ЭНЭ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАРЬЦААЛАГДСАН АМЬТАНЫГ ЗАЙЛУУЛАА
Бат
2017/09/12 5.136.130.103
Naiz
Ene ATG-gegch zvreer l toglood baigaa ym bishvv.ed nar ter owtshaarchidtaigaa hamtdaa shiitgelee hvleeh udur ireh bailgvidee
2017/09/12 80.217.166.192
Tegj davrahgui shuu.
Za tegvel odoo torguul toluulj bur nasan turshid ni toluulne dee.
2017/09/12 109.88.130.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment