Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд ДОХ-ын 243 тохиолдол бүртгэгдээд байна.
ХДХВ/ДОХ-ын халдвар анх Монгол улсад 1992 онд бүртгэгдэж байсан. ДОХ-ын халдвар тээгчдийн 62 хувийг 25-34 насны залуус байдаг байна.
Харин хүйсийн байдлыг авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд 56 хүн ДОХ-ын халдвараар өвчлөөд байна.