-17o
Улаанбаатар хот
mobile menu

“Учиртай гурван толгой” дуурийг хүүхэд багачуудад зориулан тоглоно

2017-09-12 18:36:32

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм.

Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.

Энэ жил соёл урлагийн ажилтны баярыг 2017 оны есдүгээр сарын 9-16-ны хооронд БСШУСЯ-ы СБЗГазар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас гаргасан удирдамжийн дагуу зохион байгуулах гэж байна.

Тус театрын хамт олон энэхүү баяраар соёл урлагийн салбарын нийгмийн хариуцлагын манлайллыг хэрэгжүүлэх сайн дурын үйл ажиллагааг сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулж, жил бүр нийгмийн зорилтот бүлгийг сонгон авч “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ”-г өргөн барьдаг уламжлалтай.

Энэ сарын 13 буюу маргааш 14.00 цагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчдыг уг  үйл ажиллагаанд хамруулж,   тэдэнд монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулах гэж байна.  Тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзаж, хүүхэд багачууддаа халуун сэтгэлийн урмын үгтэй дурсгалын зүйлс, сонгодог урлагийн талаар мэдээлэл бүхий танилцуулга бэлэглэж, дурсгалын зураг авахуулах боломжтой юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment