Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг оны өмнө гарсан билээ. Охиныг нэгэн бүсгүй олж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Харин ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжээд байсан. Цагдаагийнхан эхийг олох үед эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч “Амьдрал хэцүү болохоор энэ охиныг өсгөж чадахгүй. Тиймээс орцонд унтуулж орхисон” гэдгээ мэдүүлсэн байдаг.Гэвч охины биеийн байдал дээрдэхгүй байсаар өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 16:40 цагийн үед нас баржээ.Түүнчлэн охины ээжид Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Орцонд хаягдсан охин нас баржээ
2016-01-14 08:06:00