-17o
Улаанбаатар хот
mobile menu

Тэнсэнгээр суллагдсан этгээдүүд гэмт хэрэг үйлджээ

2017-09-13 08:22:22

Баянгол дүүргийн есдүгээр хорооны зургадугаар гудамжны үзүүрт үл таних хүн хутгалсан гэх дуудлага цагдаагийн хэсэгт  иржээ.Мөн тэр шөнийн 04:50 цагт 13 дугаар хороонд иргэн Э-г  гэртээ харихаар явж байхад нь үл таних гурван эр зодож гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. Дээрх хэргийн мөрөөр  Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат 113 чиглэлийн алба хаагч дэслэгч З.Тэмүүжин ахлах ахлагч Т.Ууганбаяр нар шуурхай эрэн сурвалжлан гэмт этгээдүүдийг олж тогтоосон байна.Дээрхи хэргийг үйлдсэн гурван этгээд нь өмнө нь хорих ял эдлээд тэнсэн суллагдсан байжээ. Тэднийг  тус цагдаагийн хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment