Сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулдаг 'Балдорж' шагнал гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд болж байна. Балдорж сангаас ес дэх жилдээ зохион байгуулж байгаа “Балдорж” шагналын энэ жилийн гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртлээ. Түүний нөхөр "Өдрийн сонины" сэтгүүлч Хүрэлбаатар 2015 онд “Балдорж” шагналын гранприг хүртэж байсан билээ. Дашрамд сонирхуулахад монголоос анх удаа "БАЛДОРЖ" шагналтан гэр бүл төрж байгаа юм.
Шуурхай: Монголын сэтгүүлзүйд "Балдорж" шагналтан гэр бүл төрлөө
2017-09-12 20:00:00