8o
Улаанбаатар хот
mobile menu

МАНАН ялах уу, МАНайх ялах уу

2017-09-13 09:03:00

CHUHAL НИЙТЛЭЛ:

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явдал одоо ч олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Энэ яриа магадгүй дараагийн Засгийн газрын “тоолуур” албан ёсоор гүйж эхэлснээр түр намжиж мэдэх юм. Иргэдийн зарим нь Засгийн газрыг огцруулсаныг буруушаан “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Албан тушаал, эрх мэдлийн төлөө Засгийн газраа “тонгорлоо”. МАН-ынхан унах нүхээ өөрсдөө ухав” гэх зэргээр өөр хоорондоо жив жув ярьж эхэлсэн. Харин нөгөө хэсэг нь “Ажил хийж гийгүүлээгүй Засгийн газрыг эртхэн огцруулах нь зөв. Энэ үйл явдлаар дамжуулан М.Энхболдын нөлөөнд ХЭТ орсон МАН-ыг цэвэрлэх ёстой” гэнэ. Аливаа зүйл хоёртой талтай. Үүний адилаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон энэ үйлдлийг иргэд төдийгүй улстөрийнхөн хоёр янзаар хүлээн авч бас ойлголж байна.

Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин сөхөгдөж, М.Энхболд ялагдал хүлээсний дараа МАН-ыг шинэчлэх цаг нь болсон гэдгийг харуулсан юм

Зарим нь “үгүй ээ ядаж л 807 тэрбум төгрөгийн концессыг сайд нартаа хуваагаад өгчихөөр чинь огцруулах нь зөв гэж ярих ёстой биз дээ” гэж шууд шулуухан хэлэх хүн ч олон байна. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явц их онцлог, түүхэнд байгаагүй гэхэд хол зөрөхгүй. Гэхдээ нэгэн цагт АН өмнөх Засгийн газруудыг огцруулсанаас нэг зүйлээрээ ялгаатайг бас анзаарахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин сөхөгдөж, М.Энхболд ялагдал хүлээсний дараа МАН-ыг шинэчлэх цаг нь болсон гэдгийг харуулсан юм. Гишүүд олон нийт ч үүнийг соргогоор харж үнэлт дүгнэлт өгч эхэлсэн. Магадгүй МАН-ын гишүүд намаа шинэчлэх ёстой гэдгийг үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн нь энэ цаг үе байж мэдэх юм. Тиймээс л сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг намын шинэчлэл ярьж эхлэхэд нь олон хүн алга ташиж дэмжсэн биз. Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргээс болж шалбаагтай холилдсон нэр хүндээ өндийлгөх ганц гарц нь намын шинэчлэл яахын аргагүй мөнөөсөө мөн. Тийм ч учраас муу нэр, муухай хочийг намдаа зүүлгэсэн хэргийн эзэдтэй хариуцлага ярих нь хийх ёстой эхний ажил байсан. Хэргийн эздийн нэг М.Энхболд намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн. Хэдийгээр М.Энхболд намын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн ч өөрийнхөө хүнд шилжүүлэх нь тодорхой байлаа.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад намын даргын суудал шилжихээр байв. Тэр тохиолдолд нам шинэчлэгдэх асуудал хий, хоосон зүйл болно. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг М.Энхболдын “хөшигний” цаадах найруулга л МАН-д үргэлжилнэ гэсэн үг. Товчхондоо М.Энхболдын ажиллагаа Ж.Эрдэнэбатаар дамжина. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд М.Энхболдын ойрын хүн гэгдэх бөгөөд өнгөрсөн хугацаанд намын даргынхаа үгээр өөрийн толгойгүй мэт ажиллаж ирсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг М.Энхболдын “хөшигний” цаадах найруулга л МАН-д үргэлжилнэ гэсэн үг. Товчхондоо М.Энхболдын ажиллагаа Ж.Эрдэнэбатаар дамжина.

Өнгөрсөн хугацаанд Ж.Эрдэнэбатад нам нь эрх мэдэл өгсөн үү гэвэл өгсөн. Тэр эрх мэдэлтэй байх хугацаандаа олон нийтэд бодлогоороо, нам дотроо манлайллаар хүлээн зөвшөөрөгдөж Ерөнхийлөгчийн болоод дотоод сонгуулийг авч гарах ёстой байв. Гэтэл улстөр эдийн засгийн дорвитой шинэчлэл хийх байтугай  тогтолцооны гажуудлыг хамгаалаад, намын даргынхаа ард ороод “нуугдчихдаг” байсан нь хариуцлага хүлээлгэх нэг шалтгаан болсон. Угаас сул Засгийн газрын эсрэг зөрчил хурцдах, намын рейтинг нь унах дүр зураг МАН дотор байсан. Тиймээс ч одоо Засгийн газрыг огцруулж тэр нь намын шинэчлэлийг эхлүүлэхтэй давхар холбогдсон гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдохгүйгээр МАН доторх шинэчлэлийг хийх нь үлгэрийн далай байв. Харин одоо цаг хугацааны хайчаас үл хамааран МАН доторх шинэчлэлийг хийсэн шиг хийгээсэй гэж хүсэх хүн олон байна. Нэгэнт эхлүүлсэн улс төрийн үйл явцыг зоригтой үргэлжлүүлж намаа шинэчлэн МАНАН-ийн бүлэглэлд нэгдсэн хүмүүсээсээ салж, 60 тэрбумын гэгдэх нэрээ цэвэрлэх ёстой. Өнөөдрийн хувьд МАН-ынхан хүч тэнцүү хуваагдчихсан хоёр талд үзэж, тарж байна. Гэхдээ нэг нь эрх мэдлийн төлөө АН-тай нийлж МАНАН нэр зүүсэн бүлэг харин нөгөө нь Засгийн газарт хариуцлага тооцсон нэг хэсэг нь. Тэгэхээр цаашид МАНАН энэ намд эрх мэдлээ хэвээр хадгалж үлдэх үү эсвэл... гэдэг л гарц харагдаж байна. Намын жирийн гишүүд, дэмжигчдийнх нь  хувьд хүсч буй ганц зүйл нь эрх мэдлийн бүлэглэл, бохир нэрнээсээ салах. Өөр юу ч биш. 

Нэгэнт эхлүүлсэн улс төрийн үйл явцыг зоригтой үргэлжлүүлж намаа шинэчлэн МАНАН-ийн бүлэглэлд нэгдсэн хүмүүсээсээ салж, 60 тэрбумын гэгдэх нэрээ цэвэрлэх ёстой. Өнөөдрийн хувьд МАН-ынхан хүч тэнцүү хуваагдчихсан хоёр талд үзэж, тарж байна.

 Харин тэр үед 2020 оны улс төрийг гэгээлгээр харж болох юм. Харин эс тэгвээс МАН-ынхан 2020 оны сонгуулийн ялалтын талаар мөрөөдөөд ч хэрэггүй болох юм. Тийм учраас л МАНАН уу эсвэл МАНайх уу гэдэг асуултын өмнө өнөөгийн эрх баригч хүчин тулж ирээд байна. Харин хэн, яаж намаа шинэчлэх вэ тэр лидер хэн байх вэ гэдэг нь хэн хүнд сонин байгаа юу гэвэл тийм. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, С.Бямбацогт гэх мэт хүний нэрс Ерөнхий сайд, намын даргад дуулдаж байна. Гэхдээ нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлагдаж хүндлэгдсэн зоригтой шийдэмгий лидерийг сонгох нь МАН-ын чухал асуудал. МАН дахь харьцангуй, /харьцангуй шүү/ нэр цэвэр залуусын эхлүүлсэн намаа шинэчлэх өнөөдрийн үйл явц зөв үргэлжилж зөв хүнээ сонгож чадвал том зургаараа МАНайх ялж байна гэсэн үг. Эс бөгөөс МАНАН ялж шинэчлэл  лөөлөө болно. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
засссссссс
Женко байгаа цагт энэ луйвар дуусахгүй
2017/09/14 142.234.115.118
unshigch
Mgl- chuud MANaih ylhiig l nvdee chiltel harj hvleej bn
2017/09/13 122.201.29.237
Ваву
Луйварчид бол луйвардаж бж тердег.МАНАН ч бай МАН ч бай ард нь байгаа МАФИ задрахуу.Элбэгдорж Баяр Бадамжунай зэрэг ХИЙЖИЙнууд еерсдийгее ДОН КАРИЛОН гээд бодчихсон байгаа нь алиа.ДОН ч гэсэн устдаг л
2017/09/13 112.72.11.124
Karma
Odoo namaa shinechileh ystoi gedeg ni ystoi vnen shvv
2017/09/13 66.181.160.79
БЯМБАЦОГТ НЯМААГИЙН ЭНХБОЛД ХОЕР ЯАААГ АДИЛХАН ДУГУЙНУУД
ШУДАРГА ХУНИЙГ ОЛОХ ХЭЦУУ ШУУ ГАНЦЫН ЗЭРЭГ Л БАЙДГИЙМ!!!! ЦЭНДИЙН НЯМДОРЖИЙГ ТАВИБАЛ ЦАГ УЕЭ ОЛСОН ЗЕВ ШИЙДВЭР БАЙНА
2017/09/13 66.181.189.39
Иргэд ч намынхан ч дэмжицгээх хэрэгтэй
МАНАН ялсаар ирсэн. Одоо л Хүрэлсүхийн эхлүүлсэн хувьсгал хэрэгтэй байна. Улаан нүүрээ түлэн байж том хувьсгалыг эхлүүлж хаан суусан МАНАН-г унагаахаар зорьсон энэ хүнийг иргэд ч намынхан нь ч дэмж
2017/09/13 128.199.124.88
МӨНХБААТАР
МАН ОДОО МАНАНГААСАА САЛАХ ЦАГ БОЛСОН ЧАДАХГҮЙ БОЛ МАНАНТАЙГАА 2020 ОНООС ТӨГССӨН........ АРД ТҮМЭН БИД ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА...ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ НЭГ САЙХАН ЮМ ХИЙЧЭЭГҮЙ БАЙЖ......
2017/09/13 207.244.70.35
Ynazaga....
Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.
2017/09/13 167.114.159.186
Irgen
N.Enhbold-g demjiji bn.
2017/09/13 202.70.34.70
Татар
МАНАНаас одоо л салах хэрэгтэй. Нэгэнт эхлүүлсэн ажилаа МАН дуусгах ёстой
2017/09/13 139.59.63.45
ТЭМҮҮЖИН
ЭНЭ БОЛ НЭГ ТАЛААСАА УЛС ТӨР ЦЭВЭРШИХ ЗАМ РУУГАА ЯВЖ БАЙГАА ХАНДЛАГА ЮМ..... МАНАН БОЛ ЭНЭ ТӨРД НАМ ДАГАЖ БИЙ БОЛСОН ТОМ БҮЛЭГЛЭЛ....ОДОО БИД МАНАНГААСАА САЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮН ТӨРИЙН ТЭРГҮҮНД ЯВАХ
2017/09/13 198.50.200.147
asa
manaix yalna
2017/09/13 202.131.248.213
ммм
Ийм луйварчин Ерөнхийлөгчтэй болхоор шударга ёс тогтох өдий байнаа
2017/09/13 88.202.186.218
МАН
Хүрэлсүхийг дэмжиж байна. Эрх мэдлийа төлөө улайрахгүй үюшинэчлэлийг зөв л явуулах хэоэрэгтэй байгаам
2017/09/13 66.181.160.79
Tvmee
Hurelsvh jaahan buruu ajlaad bgàa shvv
2017/09/13 66.181.160.79