8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хайлаар-2017” эдийн засгийн форумд Сонгинохайрхан дүүрэг амжилттай оролцлоо

2017-09-13 09:08:14

13 дах удаагийн Хайлаар-2017” Хятад-Орос-Монгол 3 улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн 14 аж ахуйн нэгж амжилттай оролцлоо. Хоёр дүүргийн хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэн бөгөөд дүүргийн төлөөлөл жил бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож ирсэн юм. Энэ удаагийн эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдааны үеэр хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ шатанд хүргэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин Хайлаарт нэрийн бүтээгдэхүүний дэлгүүр нээх, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбаруудад хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл