8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-13 09:29:20

 ХОНЬ (3/21-4/19)

Сонирхолтой урт өдөр эхэлнэ. Хөдөлмөрийн амжилт танд богино хэмжээний аялал болзоо хоёрыг ээлжилж авч ирнэ. Та маш шударга сайн хүн болохоороо өмнөө ямар нэгэн зорилго тавьдаг байх хэрэгтэй. Гэвч өөрийгөө хэт ядрааж, уурлаж бухимдахаас болгоомжил. Сайн унтаж амрах хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Муу явдлаас болгоомжил. Алдаа гардагийг анхаарч, дутагдал гарахаас болгоомжил. Дамын наймаа, биржийн тоглоом, эргэлзээтэй ажиллагаанд оролцож болохгүй. Санхүүгийн ажилд амжилт гаргах нь таны оюун ухааны чадвараас шалтгаална. Та энэ удаа мөн л хууран мэхлэлт болон хувь заяаны тоглоомын золиос болох бололтой.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч үр бүтээл багатай өдөр. Эрүүл ухааныг тань сэтгэл хөдлөл чинь давамгайлж байна. Үдээс хойш ажил амжилттай байна. Идэвх мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг таван туулна. Та өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдлыг бүү шүүмжил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Их хэмжээний мэдээлэл эзэмших, суралцахад мөн бизнес хийхэд сайн өдөр. Томоохон наймаа хийж, бичиг баримтад гарын үсэг зурж болно. Хамаг хүч чадлаа ямар нэгэн чухал, дургүй байгаа ч хамаагүй ажилд зориул. Зүтгэсний үр өгөөжийг та хүртэх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинжлэх ухаан судлах, зорилгодоо хүрэх, цэцэн ухааны өдөр. Өөрийн ирээдүйгээ мэдээлж болно. Энэ өдөр өвчин тусвал удаан хугацаанд өвчилж архагшиж, ихээхэн хүч барах магадлалтай. Өвчнийг эмчлэхэд ганц эмийн эмчилгээ хангалтгүй. Тиймээс бие мах бодийнхоо дотоод нөөц бололцоог ч ашигла.


ОХИН (8/23-9/22)

Тэвчээртэй байхгүй бол та уур амьсгалыг ахин эвдэж магадгүй байна. Та ойр дотны хүнээ өнгөц ч гэсэн үнэлэх болно. Хамт ажиллагсдынхаа тоглоом шоглоомыг анзааралгүй тайван байвал ялагч болно. Санхүүгийн амжилтад хүрэх авч энэ нь нэг их удаан үргэлжлэхгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шинэ шашны сургаалыг судалснаар ямар нэгэн бүлгэмд хамрагдаж болзошгүй. Гадаадын хүмүүсээс болгоомжил. Оюун санаагаа хамгаал. Хүн болгонтой харьцаагаа цэгцэлж, гүнзгийрүүлэхийг хичээ. Зорилгодоо хүрч болох хэрэглүүрийг сонго. Дэмий эрсдэлд орж болохгүй. Зүүднийхээ талаар хэнд ч ярих хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зарим нэг нь бусдын гуйсан тусламжинд ялангуяа тэр нь эсрэг хүйсийн хүн бол дуртайяа тусална. Та мөнгө их олох боловч хөрөнгө хурааж чаддаггүй. Мөнгөө үр ашигтай, нямбай зарцуулж сур. Таны тооцоогүй гамгүй занг далимдуулдаг хүмүүс ч эргэн тойронд чинь байж мэднэ.


НУМ (11/22-12/21)

Амьдралын тань хүч тэнхээ өсөх өдөр. Бүтээлч авъяас, зөн билэг, бэлгийн чадвар дээшилнэ. Шинээр ажил эхлэх, өөрийнхөө төсөлд санаа нэгтнүүдээ татах, нийтэч байхад сайхан байна. Иймээс амьдралынхаа илүүдэл хүч тэнхээг зохион байгуулалттайгаар ашигла. Ажилд тань уналт ирнэ. Эрүүл мэнд тань хүнд байдалд орж болзошгүй. Бэртэх юм уу удаан өвчлөх аюултай.


МАТАР (12/22-1/19)

Сурган хүмүүжүүлэгч нарт таатай өдөр. Олонхи багшлагч матар өөрийн сурагчаасаа таамаглаж байгаагүй авьяас чадварыг илрүүлнэ. Сурган хүмүүжүүлэх авьяасыг нь үнэлж танийг зохих ёсоор шагнана. Та дээд зэргээр магтуулах гавьяатай тул өөрийгөө үнэлэх үнэлгээгээ бүү бууруул.


ХУМХ (1/20-2/18)

Энэ үеэр та янз бүрийн хүмүүстэй уулзана. Та энэ үеэр хэрэггүй дэмий шахуу хайр сэтгэлтэй учирна. Нөхцөл байдалтай эвлэрч хамт олонтойгоо эв нэгдэл сэтгэл санаагаа бэхжүүлэхийг хичээ. Энэ үед хамт олонтойгоо шинэ ажил эхлүүлж болно.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр сэтгэл санаа өөдрөг байгаарай. Хэрвээ үйл явдлаа хянаж удирдвал таны ажил хэрэг бүтнэ. Та ямар нэг асуудлаар маргалдаж магадгүй. Хүлээцтэй, ул суурьтай байгаарай. Тэвчих хэрэг гарна. Олонхийн өмнөөс босох, ярилцлага өгөхөд таагүй байна. Бүх зүйл таны эсрэг эргэнэ гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл