Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг (ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан монгол улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр энэ дүгээр сарын 11-ний өдөр ирлээ. Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл болсон юм. Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгнө.
Олон улсын үнэлгээний баг Монголын нийгмийн эрүүл мэндийг үнэлнэ
2017-09-13 13:02:21