Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан дотор байрладаг под станцад гал гарчээ. Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны утасанд 12 цаг 10 минутанд ирсэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Уг дуудлагын дагуу аврах гал унтраах таван ангийн бие бүрэлдэхүүн галын голомтод ажиллаж байна.
Дөрөвдүгээр цахилгаан станцын ПОД станцад гал гарчээ
2017-09-13 13:11:00