8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото сурвалжлага: "БАЛДОРЖ-2017"

2017-09-13 14:48:00

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах Балдорж шагнал гардуулах ёслол өчигдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрсөн.  “Балдорж” шагналын энэ жилийн  гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртсэн юм. Ингээд энэ жилийн “Балдорж” шагнал гардуулах ёслолын фото сурвалжлагыг хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Балдорж” шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирлээ 

“Балдорж” шагналын энэ жилийн  гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртлээ

"Балдорж" уралдааны дэд байрт Өнөөдөр сонины сэтгүүлч Л.Ганчимэг  “Аавын эзгүйд” реалити сурвалжлага орлоо. 

“Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Одгарав  “Д.Нямбаяр: 200 жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” ярилцлагаараа шилдэг аравт шалгарлаа. 

Ж.Сувдмаа “Өнөөдөр” сонин: “Халаас нимгэн жуулчид Монголыг онилжээ” нийтлэлээрээ мөн шилдэг аравт шалгарлаа. 

"Open Door"-ийн сэтгүүлч  Б.Ерөнтэй (Эмээлийн мөнгөн Эврика) бүтээлээрээ шилдэгт багтлаа. 

"Өдрийн сонины" сэтгүүлч Э.Хүрэлбаатар (Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна) бүтээлээрээ шилдэгт багтлаа. 

“Засгийн газрын мэдээ”-гийн Б.Баярмаа, Б.Ганбаяр нар “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага мөн шилдэг аравт шалгарлаа. 

"МҮОНТВ"-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од. “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино шилдэг аравт шалгарлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэллээ. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment