8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Бид ямар ч Засгийн газар байгуулагдсан шинэ Засагт хамтрахгүй

2017-09-13 16:21:00

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ  “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Ерөнхий сайдаа хурдан томилж одоогийн Ерөнхий сайдаар ажил хийлгэх шаардлагагүй" хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

 -Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдаа хурдан томилж одоогийн Ерөнхий сайдаар ажил хийлгэх шаардлагагүй хэмээн үзэж байгааХуулийн хугацаандаа томилно гэх асуудлыг эрх баригч нам яривал яах вэ?

-Хэрвээ 30 хоногийн хугацаагаа хүлээнэ гэвэл цас орчих байлгүй дээ. Цас орно гэдэг бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд зогсоно. Асуудлууд хүндэрнэ гэсэн үг. Тийм болтол нь явуулна гэдэг энэ эрх баригч намын хариуцлагагүй үйлдэл болно. Бид ямар ч Засгийн газар байгуулагдсан шинэ Засагт хамтрахгүй. МАН эхний ээлжинд дотоод асуудлаа яаралтай шийдэж, дараагийн Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй.

-Эрдэнэтийн 49 хувь давж заалдах шатны шүүх дээр очоод анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр “Монголын зэс” корпорацийн талд гарсан байна. УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг үү?

-Бид олон удаа анхааруулж хэлсэн. Шүүх хуулийн байгууллага асуудлыг тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн шийдвэр гаргах нь туйлын буруу. УИХ бол мөрдөн шалгах байгууллага биш, хууль тогтоох байгууллага. Гэтэл эрх мэдлийн хүрээндээ холбогдох хуулийн байгууллагад нь шийдвэр өгөөд, ном журмынх нь дагуу шийдвэр гаргасан бол өөр. Гэтэл олон түмний өмнө мундаг дүртэйгээр шийдвэр гаргасан нь өнөөдөр шүүх дээр унаж байна. Нэгэнт шийдвэр гаргасан улс төрчид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат АН-д орохоор өргөдлөө өгсөн гэж үнэн үү?

-Яг одоо албан ёсоор өргөдөл өгөөгүй байна. Ер нь манай намын гишүүн байсан.Намын батлахаа авч байхад нь би хажууд нь байж л байсан.

-Манай улсад ОУВС-гаас шат дараалсан санхүүжилт орж ирж байгаа. Гэтэл гурав дахь шатны санхүүжилт орж ирэх байсан ч саатчихлаа. Энэ санхүүжилт саатсанаар манай улсын эдийн засагт бодит ямар нөхцөл үүсэх вэ?

-800 гаруй тэрбум төгрөгийн концессийг зөвхөн Засгийн газрын гишүүдийн хүрээнд хуваагаад идэж байгаа Засгийн газарт гаднаас ямар ч санхүүжилт өгөөд нэмэргүй. Хүүхдээс харамласан мөнгөө концесст өгч байгаа нь зүй ёсны асуудал биш шүү дээ. Төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгийн хасч, цалин тэтгэврийг нэмээгүй мөртлөө сайд нарынхаа төсвийг нэмсэн.Бүсээ чангал гэчихээд өөрсдийнхөө хэрэглээг эхлээд танаагүй байж ард түмний бүсийг чангалаад явах нь Засгийн газрын зөв бодлого мөн үү.Одоо МАН муур хулгана болж тоглохоо болиод яаралтай Засгийн газраа байгуулах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Худлаа горьдоод л гуйгээд байж
2017/09/14 180.213.70.160
зочин
Танай анархистуудтай хэзээч хэн ч хамтарна гээгүй байхад юу ярьж хадуураад байна.МАН та нараар л дутав гэж
2017/09/13 66.181.184.137
и
очиж очиж Эрдэнэ тайж аар заалгах нь юу л бол.
2017/09/13 103.26.194.72
Zochin
Hen ta nariig tooj hamtruulah ve de
2017/09/13 202.9.41.148