8o
Улаанбаатар хот
mobile menu

500 ээж, аав хүүхдийн хүмүүжлийн асуудлаар чуулна

2017-09-13 17:40:00

Монгол хүүхдийн гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилго бүхий “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” энэ сарын 15-нд Монголын хүүхдийн ордонд болно. Мөн тус зөвлөгөөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой. Энэ зөвлөгөөн нь монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Зөвлөгөөнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцох бөгөөд “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл