8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-09-14 08:45:00

CHUHAL НИЙТЛЭЛ:

Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм. Засгийг унагах кноп үнэхээр нэг сая ам.доллар хүрсэн үү. “ШУНАЛТ” бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийг нэг сая ам.доллараар “худалдаж” авах гэв үү. 

Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

МАНАН-гийн бүлэглэл нэр төр, эрх мэдэл, газар, байгалийн баялаг, концессээр дамжуулж ууж идэж, худалдаж, хумсалсан нь өнөөдөр ихэдсэн үү гэхээс багадаагүй.  Тэдний ШУНАЛ хэрээс хэтэрч төрийн албыг 60 тэрбумаар хэрхэн арилжих тухай системтэй схем гаргаж байгаа талаарх бичлэг хүртэл цацагдаж олон нийтэд хүрсэн. Энэ үйлдлүүд “шунал ихэдвэл шулам болно” гэдэгтэй агаар нэг.  Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш

Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш

МАНАН өнгөн хэсэгтээ нам болж талцаж иргэдээ хагаралдуулж, өөрсдийнхөн эсрэг зогссон нэгнээ “нам” дарж байна. Товчхондоо  ШУДАРГА ёсыг уландаа ишгэж, өөрсдийн ашиг хонжоог нэн тэргүүд тавьж байна. Тэд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай явсаар ирсэн.   “Маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх билээ гэдгээ тооцоолон ярьж ирсэн. Өнөөдөр ч тэд ярьж байгааг бид харж, мэдэрч сонсож сууна. Магадгүй яг одоо яриад сууж байгааг үгүйсгэх аргагүй. Энэмэтчилэн өнөөдрийг хүртэл тэд монголын төрөөр тоглож ирсэн.

Тэд “маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх үү гэдгээ тооцоолон ярьж ирсэн.

Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Харин өөрсдөө  "султан хааны" дүрд итгэл үнэмшилтэйгээр тоглож ирлээ. Иргэд итгэл алдарч цөхөрч, туйлдаж байна. Энэ бүхнийг Засгийн газрыг огцруулсан энэ цаг үед л зогсоож ШУДАРГА ёс, зөв бодлого, шинэ удирдлага, эх оронч сэтгэлгээ эх орноо “ШУНАЛТ” бүлгээс салгаж чадна. Иргэд үүнийг л хүсч, тэднийг  дэмжих нь дамжиггүй. Харин ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу иргэн та юу гэж бодож байна.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шуналт
Төрлүү хэтэрхий шунасан ХҮРЭЛСҮХ / ТОПОР /-л биш бол бусад нь хамаагүй дээ.
2017/09/15 122.201.31.88
Энэ нам төрийн эсрэг гэмт хэрэг
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон
2017/09/14 150.129.141.177
зочин
Хүрэлсүхийг ерөнхий сайд болвол дэмжинэ.
2017/09/14 202.131.243.190
Зочин
Хүрэлсүх огцоръё гээд огцорсон хүнийг , ерөнхий сайд бол гэвэл болно гэх юм уу.
2017/09/14 202.21.106.102
zochin
Shudarga es mandtugai.
2017/09/14 31.182.159.87
Мөнхөө
За би хоёрхон юм л мэднэ " Ц. НЯМДОРЖ бол Хятадын тагнуул гэж. Бас М. Энхсайханыг л Монголын улс төрд гишгүүлж болохгүй л мэдэж байна
2017/09/14 67.183.140.177
Ganga
Shudarga esnii tuluu temtsej bgaa U.Khurels tuunii taliinhan yalah n todorhoi. Uchir n tednii yadarch tuildsan tuhursun ard tumen n zogsoj bna.
2017/09/14 122.201.31.192
O
Shunal sunu shudraga mandyugai
2017/09/14 66.181.177.185
Дуламжав
Ерөнхий сайдад У Хүрэлсүх Ж Энхбаяр нарын аль нэг болвол тохирох улс төрч шудрага хүмүүс
2017/09/14 27.123.214.126
Урнаа
МАНын гишүүд 2020 оноо бодож Хүрэлсүхийг дэмжиж МАНАНийн засаглалыг дуусгах хэрэгтэй . Үгүй бол 20онд МАН хүнд байдалд орно
2017/09/14 192.162.242.165
asa
Ерөнхий сайд Хүрэлсүх болж л ЦЕГ, ТЕГ, ШШБЕГ, АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ-ийг өөрчлөх алхам хийнэ. Хариуцлага өндөржихөд хөгжил аандаа ирнэ. Тийм үү? #Миний_бодол
2017/09/14 202.131.248.213
zorigoo)
Төрийн албыг, албан тушаал, эд хөрөнгийн шуналтнууд биш мэдлэг мэргэжилтэй эх орончдоор бүрдүүлсэн цагт эх орон минь хөгжинө.
2017/09/14 149.202.202.78
zochin)
Засгийн газар дорвитой хийсэн ажилгүй, ард түмэнд чиглэсэн зүйл бага байсан учраас огцорсон. Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол
2017/09/14 85.203.17.254
тодгэрэл
Элбэгдоржийг 2 удаа дэмжиж ерөнхийлөгч болгосондоо одоо үнэхээр харамсаж байна. Арай дэндүү муу муухай бүхний эх суурийг энэ хүн тавьсан.
2017/09/14 124.158.95.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment