8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн 7 гишүүнээ ослоор алдсан иргэн АТГ-д хандаж мэдээлэл хийнэ

2017-09-14 08:59:05

08:30 цагт: Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” арга хэмжээний нээлт Шангри Ла зочид буудалд болно. Нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

09:00 цагт: “Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно. Хаана: Корпорайт конвеншн центрийн Улаанбаатар танхим

09:00 цагт: Чингис зочид буудлын гурван давхрын хурлын танхимд “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд” сэдэвт хурал болно.

10:00 цагт: Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана.

11:20 цагт: Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирээд байна. Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд болно.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласан. Гурваас таван насны хүүхдийн харааг шалгах зэрэг иргэдэд хэрэгтэй олон ажлыг зохион байгуулдаг үндэсний өдрийн тухай мэдээллийг сонирхоорой.
14:00 цагт: “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг есдүгээр сарын 16-нд зохион байгуулна. Гадаадаас 50, Монголоос 250 дугуйчин оролцох уг аяллын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт:  МУГТ Д.Намжилмаагийн нэрэмжит хөнгөн атлетикийн ахмад мастеруудын УАШТ төв цэнгэлдэхэд болно.

12:40 цагт:  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар Төрийн ордонд  хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

14:00 цагт:  Хан-Уул дүүрэг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслөөс шинэ гудамжны нээлтээ улаан хивс, тууз хайчлах ёслолгүйгээр гудамж, замын цэвэрлэгээ хийж өнгөрүүлэх гэж байна.

14:00 цагт:  Ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор “Ангийн дарга-2018” чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулна.

14:00 цагт:  Гэр бүлийн долоон хүний амь нас газар дээрээ эрсэдсэн зам тээврийн харамсалтай хэрэг өнгөрсөн онд Эмээлт орчимд гарсан.  Уг ослоор охиноо, бяцхан зээ нараа, хүргэн, худ ургаа алдсан хохирогч эмэгтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагын үүдийг сахисан ч хэргийг шийдэх явцад эргэлзээ төрүүлсэн олон асуудал үүсээд байгаа ажээ. Тэрээр уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч, прокурор гэхчлэн хууль хяналтынхан ашиг сонирхолын зөрчилд автсан талаар АТГ-т хандаж сэтгүүлчдэд анх удаа мэдээлэл өгнө.

14:00 цагт:  МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол с МУБИС-ийн Б байрны Урлагийн зааланд болно.

14:00 цагт:  Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хаана: БХИС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment