8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтай Таван Богд ууланд цасанд боогдсон гэх гадаад иргэдийг нисдэг тэргээр авчирлаа

2017-09-14 09:51:29

Израйлийн таван уулчин Алтай Таван Богд ууланд аялж байгаад дөрөв хоног сураггүй болсны дараа холбоо барьсан тухай мэдээлсэн билээ.  Тэгвэл ОБЕГ-аас хамгийн сүүлд дараах мэдээллийг өглөө...

Гадаадын иргэд цасанд боогдсон, саатсан зүйлгүй. Таван уулчны нэгнийх нь биe тавгүйрхсэнээс гадаад иргэд ууланд гүйцэд авиралт хийгээгүй буцаж ирсэн байна. 

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг 18:05 цагт Алтай таван богд уулын байгаль хамгаалагчийн хяналтын цэг дээр хүрэлцэн очиход гадаадын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 нисдэг тэргээр авч явсан талаар тэднийг авч явсан хөтөч нь мэдээлжээ. Нисдэг тэрэг Ховд аймгаас хөөрсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Man
Bugs doloogchid mongolchuud uwduud vheh gej bhad nisdeg tereg ni olddog bilvv
2017/09/14 107.167.113.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment