8o
Улаанбаатар хот
mobile menu

Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлжээ

2017-09-14 10:57:30

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. Тэрбээр хэлэхдээ “Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан.” гэлээ. Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2061 га газарт 1550-2450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл