IPhone-ын шинэ загваруудыг танилцуулах албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын цагаар 13-ны шөнө 01.00 цагт боллоо. Аpple компани 10 жилийн ойн хүрээндээ IPhone 8, IPhone 8 Plus болон хамгийн дээд загвар гэж нэрлэсэн IPhone X хэмээх гурван төрлийн шинэ загваруудаа танилцуулах арга хэмжээ болсон юм. Бид энэ удаагийн мэдээллээр шинэ загварын IPhone X-ын давуу талыг танилцуулж байна.
IPhone X дизайн:
- Утасгүй цэнэглэх боломжийг олгодог шинэ шилэн дизайн
- Том дэлгэц, гэхдээ Plus утаснаас жижиг
- IPhone Plus утаснаас илүү хялбар барих боломжтой
- Усанд тэсвэртэй бөгөөд зөвхөн хоёр өнгөөр худалдаанд гарна.
IPhone X дэлгэц:
- Vibrant 5.8-inch AMOLED дэлгэцтэй
- Apple-ийн шинэ "Super Retina Display"Quad HD + дэлгэц нь 2436 x 1125 нягтралтай
AirPower-тай утасгүй цэнэглэх
- Apple AirPower дэвсгэр нь олон төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтой
- iPhone X-ийг нь одоо байгаа Qi цэнэглэгчээр цэнэглэж болно
“Home” товч байхгүй
- Хүрээгүй дизайн нь “Home” товчийг байхгүй болгосон.
- Нүүр хуудас руу буцахын тулд нээлттэй аппликейшнийг дээш нь татхад л хангалттай.
- “Control Center” нэвтэрхийн тулд дээд булангаас доош нь татна.
Та iPhone X дээр дарах боломжтой товчийг олохгүй. Apple-ийн бүх дэлгэцийн дизайн нь түүнд зориулсан зай эсвэл хурууны хээ мэдрэгч байхгүй юм.
Ямар ч товч, Touch ID байхгүй болсон нь IPhone-ийг удаан хугацаагаар ашигласан хүмүүсд хамгийн том өөрчилт болох юмаа.
Face ID нь Touch ID-г орлоно
- Утасны түгжээгээ тайлахдаа утас руу харахад л хангалттай.
- Хурууны хээ мэдрэгчээс илүү аюулгүй, баталгаатай.
- Apple Pay-д бас ашиглаж болно.
Apple-ийн хэлснээр IPhone-ийн нүүрэн талд 7 мегапиксел TrueDepth камер, олон мэдрэгчтэй (хэт улаан туяаны аппарат, цэгийн проектор гэх мэт) зүйлсийг ашиглан хүний нүүрний гадаргыг бичиж авдаг. Тэр ч бүү хэл энэ нь харанхуйд хүртэл ажилладаг.
Apple нь Samsung S8 болон 8 дээр асуудал болж байсан зургаар түгжээ тайлах асуудал байхгүй гэж мэдэгджээ. Уг компани нь Холливудын маск үйлдвэрлигчидтэй хамтран ажиллаж сүүлийн үеийн хакеруудаас таны шинэ IPhone X-руу нэвтэрхээс урьдчилан сэргийлжээ.
iPhone X хос линз камер
- Шинэчилсэн 12MP хос линз камер
- Telephoto OIS линз
- Хөргийн горим нь хөрөг гэрэлтүүлэгтэй болсноор та өөрийн хөрөг зургийг студид авхуулсан мэт болгох боломжтой болжээ
Apple-ийн маш гайхалтай тоноглогдсон TrueDepth камер
- 7MP урд талын камер нь Portrait Mode Selfie авах чадвартай.
- True Depth нүүрний гадаргыг бичих мэдрэгчтэй байдаг.
Animoji
- Мэдээж emoji-тай таны сэтгэл хөдлөлийг хослуулна
- Таны нүүрний хөдөлгөөнийг яг нарийн бичиж авна.
- Snapchat маскын илүү дэвшилтэт хувилбарууд шиг.
iPhone X үзүүлэлтүүд
- Өндөр үзүүлэлттэй цөмийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн.
- 3D тоглоом болон АР-д илүү их хүч чадал өгдөг.
Apple компани iPhone X-тэй шинэ A11 Bionic chipset-г дебют хийсэн ба зургаан цөмт процессор нь хамгийн сүүлийн үеийн 3D тоглоом, AR технологийг илүү сайн ажиллахад туслах юм.
iPhone X батерей
- Өнгөрсөн жилийн iPhone 7-ээс хоёр цаг илүү удаан цэнэгээ барина.
- Эхлээд хурдан цэнэглэх iPhone: 30 минутанд 50% цэнэглэнэ
Энэ нь хэрэглээнээс хамаарч бүхэл өдрийн турш ажиллах цэнэгтэй болно. Та iOS 11-д бага хүчин чадлын горимоор цэнэгний хэрэглээг сунгаж болно.
Augmented Reality онцлог
- Apple компани дэлхийн хамгийн том AR экосистемийг бий болгожээ.
- Шинэ демо iOS 11-тэй хамт гарна.
- Тэр ч байтугай хуучин төхөөрөмж дээр ажилах боломжтой. (A9 чип ба түүнээс дээш)
iOS 11 бета нь таны ертөнцийг виртуал тоглох талбай болгон хувиргасан бөгөөд та iPhone эсвэл iPad-ээр хоосон ширээ хараад дижитал объект үүсгэдэг тоглоомуудтай болсон.
IPhone X үнэ
64GB iPhone X: 999 ам. доллар, 999 фунт,
256GB iPhone X: 1,149 ам. доллар, 1,149 фунт