8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банк: ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон талаар мэдэгдээгүй, ажил хэвийн үргэлжилж байна

2017-09-14 12:24:00


 Засгийн газар огцорсонтой холбогдуулан  ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр тодорхойгүй хугацаанд хойшилсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл ОУВС-аас Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах талаар Сангийн яам болон, Монгол банкинд албан ёсоор мэдэгдээгүй талаар албаны эх сурвалж хэллээ. Бид энэ талаар Монгол банкнаас  "ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр хойшлох талаар албан ёсны мэдээлэл ирээгүй. Ажил хэвийн үргэлжилж байна" хэмээн хэллээ. Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр албан ёсны эх сурвалжгүй, ташаа мэдээлэл гарч байгаа талаар албан ёсны эх сурвалж хэлж байна. Мөн үүнээс гадна хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment