8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгажээ

2017-09-14 12:45:04

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2,987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1,000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1,000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАЛ, АМЬТАН ТЭЖЭЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН 11 БАЙРШИЛ БАЙДАГ

Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2,061 га газарт 1,550-2,450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хурлын төгсгөлд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

Хориглосон бүс дэх мал, амьтныг 9, 10 дугаар сард багтан зөвшөөрлийн бүс рүү нүүлгэн шилжүүлэхийг уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт,
Нүүлгэн шилжүүлэх ажилтай холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн газарт,
Нүүлгэх ажилтай холбоотойгоор тооцоо судалгаанд үндэслэн зардлын тогтоож, Нийслэлийн Засаг даргын Нөөц хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гаргахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад,
Нийслэлд байгаа мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Мал эмнэлгийн газарт,
Малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавихыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, 
Нүүх бололцоотой байршлын талаарх мэдээллийг иргэдэд өгч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд,
Мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт тус тус даалга

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл