25o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна

2016-01-14 09:40:00

Хүүхдийн 20 мянган төгрөгийг багасгаж 12000 төгрөг болох асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэллээ. Хоёр хоногийн өмнө Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж батлагдвал хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Харин энэ их хэмжээний мөнгийг монголын төр засаг өгч чадах уу гэдэгтэй улс төрчид тулгарч байна. Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох талаар гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайдын царайг нэг хармаар байх юм. Төсөв хүнд байна, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохгүй бол болохгүй нь гээд 2016 оны төсвийн хуулийг батлуулж байсан. Хоёр сарын дараа тэгш олгоё гээд оруулж ирлээ. Ямар тоглоомтой юм бэ. Өнгөрсөн хугацаанд ард иргэд өрхийн амьжиргааны төвшнөө тогтоолгох гэж баахан бужигналаа. Монголчуудынхаа сэтгэл зүйгээр тоглож гүйцэж буй байхгүй юу.

Сангийн сайд Б.Болор: “Төсвийн тодотгол хийж таарна. Гэхдээ 8 сар хүртэл хүүхдийн мөнгийг бүтэн олгоод явах боломжтой”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хүүхдийн мөнгийг өгч байгаа асуудал нь тарчиг амьдралын аргацаах гэсэн нэг арга. Энэ бодлогыг өөрчилж явахгүй бол болохгүй. Өрөндөө баригдчаад байгаа улс орон болсон. Үүнийгээ бас бодох л хэрэгтэй. Гэхдээ амьдрал нь хүнд хэцүү байгаа энэ үед айлыг ялгаварлах нь буруу.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгийг хасаад хэрэггүй гэж олон удаа хэлж байсан. Миний үгийг сонсоогүй. Энэ мөнгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэсэн МАН-ын бүлгийн өргөн барьсан төслийг өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй байсан. Харин хэлэлцэхээр болсоныг зарчимын хувьд дэмжиж байна. 2006 онд МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд байхдаа хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Тухайн үед манай орны эдийн засаг тийм ч сайн байгаагүй. Тийм байсан ч гэсэн хүүхэд бүрт олгож эхэлсэн тэр үе. Хүүхдийн мөнгийг хасаж хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хүүхдийн мөнгийг ялгалгүй олгох нь зөв гэж бодож байна. Төсвийн орлого хангалтгүй байсан учраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөнгө олгох шийдвэрийг Засгийн газраас оруулж ирснийг УИХ-аар хэлэлцэж дэмжсэн. Засгийн газрын төсөлд өөрчлөлт оруулаагүй. Энэ төслийг батлахад яг одоохондоо төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Энэ нь хүүхдийн мөнгөний оногдох нийт дүнг бууруулсан байсан. Одоо бол хүүхдийн мөнгийг ялгаваргүй өгч байгаад Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдээд ирэхээр тодотголоо хийгээд явах боломжтой. Батлагдсан 144 тэрбум төгрөгнөөсөө өгөөд явж байя гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нь олгох санал гаргасан зөв байна. Хүүхдийн мөнгө бол ирээдүйд нь хийж байгаа хөрөнгө оруулалт. Санхүүжилтын эх үүсвэр нь Хүний хөгжил сангаас байгаа. Бүрдүүлэлтийг нь хэрхэн яаж хийх вэ. Засгийн газар үүнд анхаараарай. 1-17 дугаар бүлгийг хасна гэхээр бүх асуудал шийдэгдэх үү. Яагаад энэ асуудал үүссэн бэ гэдгийг ярих ёстой. Мөнгө байхгүй гэж байсан шүү дээ. Одоо мөнгөтэй болчихсон юм уу. Сонгууль дөхөөд ирэхээр ийм асуудал тасрахгүй байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
АРЬС ШИРНИЙ холбооны баярсайхан өчнөөэ тэр бумыг аваад юү хийсэн бэ арьс ширний овоорсон новш болоод байгааг төр засаг яах гэж байнаа баярсайхан баяжаад дуусдаггүй шалгадаг хууль хяналт нь хаа байна
2016/01/15 103.17.108.42
eej aav maani yaridag uym. ter oedliin mashiniig tom huugiin huuhdiin mungun deerees, ter ugaalgiin mashiniig baga huugiinhee huuhdiin mungun deerees avsan geh metchilen yaridag bailaa. getel odoo yaj bna sariin 20000-g uguh gej hel am heruul temtsel. Nii
2016/01/14 103.17.108.42
Дорж
хүүхдийн мөнгийг хасаж болохгүй ажилгүй олон мянган өрхийн амьдарлын нь гол дэмжлэг гэдгийг төр засаг ойлгож байгаа 20000 аас буулгаж болохгүй тэгээд жижэг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих энэ нийт иргэдэд тэгш хүртээл болсоны дараа хүүхдийн мөнгийг хасаж
2016/01/14 103.17.108.42
zochin
Ichij vh malnuudaa
2016/01/14 103.17.108.42
Ugvul bugded n ug. Uguhgui bol bugded n bitgii ug
2016/01/14 103.17.108.42
хүүхдийн мөнгөн дээр ямар их хэлэлцэж маргаж толгойгоо гашилгадаг юм бэ. Зүгээр л хурдан шийд. Харин бусад орлого зарлаган дээрээ сайн хяналт тавь !!!!
2016/01/14 103.17.108.42
Zochin
Ene chin negee yaduugaaraa baij tolgoi ny ajillahgui baikh, egleg goridood suuj baikhad surgaj baigaa bolohoos bish amdrald dorvitoi nemer bolohgui munge shuu dee, ingej urelgen munge tsatssanaas egeh estoid ny dorvitoi tuslaad heregtseegui ene urelgen
2016/01/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment