Энэ сарын НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаа өгөх өргөдөл өгсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Түүнээс хойш чимээгүй байсан Ц.Сандуй өнөөдөр албан ёсоор ажлаа өгч буй талаараа мэдэгдсэн байна. Тодруулбал, Өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ц.Сандуй хэлэхдээ “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” хэмээн хэлсэн байна. Ц.Сандуй даргын ажлаа өгөх өргөдлийг энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Ц.Сандуй: Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна
2017-09-14 14:26:00