8o
Улаанбаатар хот
mobile menu

“ДЦС-4" ТӨХК "Эрчим" зоогийн газартаа MNS ISO IEC 22000:2007 стандартыг нэвтрүүлнэ

2017-09-14 15:29:04

"ДЦС-4" ТӨХК нь 1979 онд суурь нь  тавигдаж, 1983 оноос цахилгаан, дулааны эрчим хүчийг боловсруулж түгээж  эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Шинэ техник, технологийг нэвтрүүлэн ард түмэндээ хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох дулаан цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн "ДЦС-4" ТӨХК өмнө нь МNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, OHSAS 18001:2007 стандартуудыг байгууллагадаа нэвтрүүлсэн.

Тэгвэл өчигдөрөөс эхлэн "ДЦС-4" ТӨХК Хүнсний аюулгүй байдалын менежментийн тогтолцоо Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавигдах шаардлага MNS ISO IEC 22000:2007 стандартыг "Эрчим" зоогийн газартаа нэвтрүүлэхээр "ISO MONGOLIA" ХХК-ы захирал Б.Оюунгэрэл,  "ЭРЧИМ" зоогийн газрын эрхлэгч Я.Гэрэлмаа нар гарын үсэг зурсан байна.

 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 70 хувийг, УБ хотын дулааны 60 хувийг хангадаг тус  том байгууллагын харъяа "ЭРЧИМ" зоогийн газар нь өдөртөө 1000 гаруй ажилтныг  4 ээлжээр хооллодог аж. "ДЦС- 4" ТӨХК нь энэ удаад өөрийн харъяа "ЭРЧИМ" зоогийн газартаа MNS ISO 22001 стандартыг нэвтрүүлж байгаа нь хүнсний аюулгүй байдлын хэлхээн дэх удирдлагын тогтолцоог бий болгох, компанийхаа нийт ажиллагсдадаа эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах, хоол үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдлын дадал нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус байгууллага ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарлаа хандуулан олон улсын стандартуудыг шат дараалан хэрэгжүүлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ss
ibessays.org
2017/09/14 139.5.218.145