-15o
Улаанбаатар хот
mobile menu

Польш улс 2019 он гэхэд “Монголд үйлдвэрлэв” ТРАКТОРыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ

2017-09-14 16:01:00

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв.

Мөн тухайн аж ахуйн нэгж дэвшилтэт техник, технологи нийлүүлж, монгол иргэдийг сурган тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой гэж үздэгээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

Нийт санал өгсөн: 20