8o
Улаанбаатар хот
mobile menu

Төр 200-280 мянган төгрөгөөр байр түрээслүүлнэ

2016-01-14 18:00:00

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment