8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр гурван талт уулзалт зохион байгууллаа

2017-09-14 17:02:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр  “Хангарьд” ордны А танхимд БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны иргэдийн нэн тулгамдсан асуудал болох газрын зөвшөөрөл болон Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжилтийн талаар дээрх хороодын иргэд мөн уг төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, асуудал шийдвэрлэх эрх, үүрэг бүхий албан тушаалтнуудыг оролцуулан гурван талт уулзалт зохион байгууллаа. 
Нийслэлээс алслагдсан 11-р хорооны хувьд амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх зөвшөөрөл авч чадаагүй 1000 орчим өрх байдаг. Харин 12, 13-р хорооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн 179 өрхийн хувьд уг төслийн хэрэгжилт удаашралтай, бүр зогсонги байдалд байгаа нь маш их хүндрэл учруулж байгаа. 16-р хорооны тухайд Нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” тухай захирамжийн дагуу 58 өрх бүхий хоёр байрыг нурааж дахин барих асуудал мөн сунжирч байгаа. Түүнчлэн трасс дагуу оршин сууж буй Хөлийн гол, Товчоо орчмын дөчөөд өрх газар чөлөөлөх мэдэгдэл аваад чөлөөлсөн ч нөхөн олговрын дүн дээр тохиролцохгүй, маргаантай байгаа. Эдгээр асуудлуудаар холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. Уулзалтаас нийслэл, дүүрэг болон манай ажлын алба хамтран Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хамгийн боломжит хувилбараар аль болох богино хугацаанд шийдвэрлэхээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл