8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийн сахиулагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа

2017-09-14 17:28:00

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирлээ. Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд боллоо. Ингээд фото мэдээллийг хүргэе. Энхийг сахиулагчдад шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор,
  • Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар,
  • ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар шагналаа.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл