8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Сандуй ажлаа өгч, НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоосон өдөр

2017-09-14 18:48:08

Ирж яваа цагийн өнгө, буцах шувуудын ганганаанд уярч шаргалтана. Энгэр газрын хад чулуу, жаргах нарны илчинд  хоргодон хоргодож  чийг даана. Энэ бол намрын өнгө. Энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

CHUHAL НИЙТЛЭЛ:

Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэвМАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм. Засгийг унагах кноп үнэхээр нэг сая ам.доллар хүрсэн үү. “ШУНАЛТ” бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийг нэг сая ам.доллараар “худалдаж” авах гэв үү. 

Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

МАНАН-гийн бүлэглэл нэр төр, эрх мэдэл, газар, байгалийн баялаг, концессээр дамжуулж ууж идэж, худалдаж, хумсалсан нь өнөөдөр ихэдсэн үү гэхээс багадаагүй.  Тэдний ШУНАЛ хэрээс хэтэрч төрийн албыг 60 тэрбумаар хэрхэн арилжих тухай системтэй схем гаргаж байгаа талаарх бичлэг хүртэл цацагдаж олон нийтэд хүрсэн. Энэ үйлдлүүд “шунал ихэдвэл шулам болно” гэдэгтэй агаар нэг.  Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш. 

Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш. 

МАНАН өнгөн хэсэгтээ нам болж талцаж иргэдээ хагаралдуулж, өөрсдийнхөн эсрэг зогссон нэгнээ “нам” дарж байна. Товчхондоо  ШУДАРГА ёсыг уландаа ишгэж, өөрсдийн ашиг хонжоог нэн тэргүүд тавьж байна. Тэд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай явсаар ирсэн.   “Маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх билээ гэдгээ тооцоолон ярьж ирсэн. Өнөөдөр ч тэд ярьж байгааг бид харж, мэдэрч сонсож сууна. Магадгүй яг одоо яриад сууж байгааг үгүйсгэх аргагүй. Энэмэтчилэн өнөөдрийг хүртэл тэд монголын төрөөр тоглож ирсэн.

Тэд “маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх үү гэдгээ тооцоолон ярьж ирсэн.

Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Харин өөрсдөө  "султан хааны" дүрд итгэл үнэмшилтэйгээр тоглож ирлээ. Иргэд итгэл алдарч цөхөрч, туйлдаж байна. Энэ бүхнийг Засгийн газрыг огцруулсан энэ цаг үед л зогсоож ШУДАРГА ёс, зөв бодлого, шинэ удирдлага, эх оронч сэтгэлгээ эх орноо “ШУНАЛТ” бүлгээс салгаж чадна. Иргэд үүнийг л хүсч, тэднийг  дэмжих нь дамжиггүй. Харин ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу иргэн та юу гэж бодож байна.

Н.Гантөмөр: Алтны компаниуд өөрсдөө хууль захиалаад хийлгэчихдэг байх

Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Заамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 15 мянган га газарт ашигт малтмалын хайгуулын зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” компанид энэ оны долдугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгосон байдаг. Тэгвэл нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж, нутагтаа жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Нутгийн иргэдийн зүгээс “АЛТ-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардаж хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Засгийн газрын зүгээс “Өвөр наймган” хэмээх газарт 15541,08 га газрыг тус компанид олгохдоо иргэдийн саналыг огт харгалзаж үзээгүйгээс гадна тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн гурван шатны нутгийн удирдлагын байгууллагын тогтоол шийдвэрийг дээд шатны байгууллага үл тоон олгосонд малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна. Бид энэ талаар Заамар сумын өндөр настан Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Та Заамар сумын унаган иргэн. Таныг бага байхад Заамар сум ямар байсан бэ. АЛТ 1, 2 хөтөлбөр хэрэгжлээ. Одоо танай сум ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Намайг бага байхад ган болдоггүй бор булан, зуд болдоггүй тосон Заамар гэж нэртэй газар байсан. Хүн малын жаргалын орон байлаа. Хужир, өвс, ус нь тэгширсэн газар их ховор. Манай нутаг ийм л ховор газар байсан. Говьд гэхэд өвс байдаггүй, ус хужир нь байдаг. Хангайд гэхэд өвс нь байдаг давс хужир нь байдаггүй л. Гэтэл манай нутгийг үе үеийн Засгийн газар хумсалж авсаар байгаад дуусгаж байна. 1976 онд Ган болдоггүй бор булангийн талыг аваад Булган аймгийн тэжээлийн сангийн аж ахуйд өгсөн. 1986 онд нутгийн зүүн талд байрлах Цайдмын нуурыг таллаад Цээлийн сангийн аж ахуйд өгсөн. Цайдам гэж давс хужиртай нуур. Туул гол хүртэл 50 км урсдаг.  1992 онд Заамар хайрханы ар талыг “АЛТ-1” хөтөлбөрөөр лиценз болгон өгч уул уурхайн зориулалтаар ашигласан. Үндсэндээ Заамар сумын 1/3-ийг энэ хөтөлбөрүүдэд авчихсан. Тал нутгийг минь авсан мөртлөө нутгийн ард түмэнд өгөөжөө өгсөнгүй. Ядаж хатуу хучилттай зам тавиагүй байна. Заамар сумын 120 тонн алтыг Алт эрдэнэсийн санд тушаасан байна. Нинжа нарын олборлосон алтыг нийлүүлэх юм бол 200 гаруй тонн болох байх. Гэтэл цөөн тооны хүмүүс л баяжаад байхаас ард иргэдийн амьдрал хэвэндээ байна.

-Заамар сумын алтны нөөцийг тогтоосон уу?

-Алтны шороон ордны нөөц бол 60 тонн гэж тогтоосон. Гэхдээ үндсэн ордоо тооцоогүй. Манай Заамар сум хөдөөний гурван багтай. Өвөр талдаа уламжлалт мал аж ахуйгаа эрхлэе, үр хүүхдүүддээ үлдээе гэсэн нутгийн бодлого явж байсан. Гэтэл АЛТ-2 хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээрээ үлдсэн газар нутаг руу орж ирлээ. Эцсийн эцэст малаараа амьдрахаас алтаар амьдрахгүй. Өнөөдөр мал бэлчээрлэх газар нутаггүй боллоо. Нүхээ алдсан огтоно гишгэх газаргүй хөл гэдэг шиг зүйл манай нутагт болж байна.

-Нутгийн иргэд амьдрах боломжгүй боллоо гээд нүүсэн хүмүүс байгаа  юу. Ер нь хичнээн малчин өрх байна?

-Нүүсэн хүн байхгүй. 270 мянган толгой малтай, 300 гаруй айл 900 гаруй хүн байна. Гэтэл алт авах гээд байгаа 2, 3 хүн байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг нь дийлдэхгүй байна. Хоёрхон хүний эрх ашгаас нутгийн Төмстэй багийн 900 гаруй иргэний эрх ашиг дор байна гэдэг их сонин. Ардчилсан нийгмийн чиний эрх чөлөө, хүний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн зарчим хаана байна. Манай сумын иргэд нүүж чадахгүй. Нүүгээд явсан ч мал буцаж ирээд байдаг.

-“Эрдэнэсийн эрэг” ХХК ухах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Нутгийн иргэд тус компанийн удирдлагатай уулзсан уу. Та бүхэн шаардлагаа тавьсан уу?

-Уулзаагүй. Манай нутгийн иргэд тус компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Алтны компаниуд өөрсдөө хууль захиалаад хийлгэчихдэг байх. Тэгээд л нэг компани гараад ирдэг. АЛТ-2 хөтөлбөр хэрэгжих гээд байна. Мөн мах сүү хөтөлбөр гэж бас байна.  Тэр хөтөлбөр яагаад манай суманд хэрэгжихгүй байгаа юм бэ?. АЛТ-2–оос залхаж байна. 90 метр хуулсан газар шороо нөхөн сэргээгдэхгүй.

- Заамар суманд аж ахуйн нэгжүүд хэдэн жил алт олборлож байна вэ?

-1990 оноос хойш алт олборлож эхэлсэн. 27 жил болж байна.

-Үүнээс хойш нэг ч удаа газар нутгийг сэргээсэн юм байхгүй юм уу?

-Дээд тал нь хөрсийг 90 метр хуулсан байгаа. Газрын гүний юм чинь газрын дээр гараад ирэхээр маш их хортой болдог. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд алт олборлоод сумын төвийг нүүлгэж байсан тохиолдол бий. Тус сумын жирэмсэн эмэгтэйчүүдээс гажигтай хүүхэд хүртэл төрсөн. Ийм л хортой байдаг. Зүгээр онгон хөрс бол хүн амьдархад эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжтой газар нутаг байдаг. Заамар бол хүн амьдрах эрүүл аюулгүй орчин биш.

-Тэгэхээр цаашид нутгийн иргэд яаж амьдрах юм бэ. Хортой, тоосжилттой нөхцөлд л амьдар ч байна шүү дээ?

-Нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх ёстой. Заамар алт олборлолт Байгаль нуурыг бохирдуулж байна гэсэн эрдэм шинжилгээний дүгнэлт гарсан. Одоо олборлолт хийхээ зогсоогоод нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх ёстой. Тэгэхгүй бол Туул гол хүртэл бохирдож байна.

-Алтан Дорнод компани нэлээд хэдэн жилийн өмнө Заамар суманд химийн бодис алдсан талаар яриа гарч байсан. Та үүнийг мэдэх үү?

-2001-2002 онд Алтан Дорнод ХХК гүний уусгалтын арга гэж шинэ технологийн туршиж байсан. 20 метрийн гүнд химийн бодис шахаж оруулсан. Химийн бодис нь болохоор алтаа газар дор бөөгнүүлээд бариад авчихдаг. Гэтэл тэр химийн бодисыг алдсан. Алтыг барьдаг химийн бодис цианид байдаг. Тус компанийн зүгээс тухайн үедээ хүхрийн хүчил, шингэн хлор гэж тайлбарлаад бодисоос дээж авхуулахгүй байсан. Жанчив, Жадамбаа, Жавзан гэж монголын гурван усны том доктор байдаг. Тэр гурвыг хөлслөөд суулгачихсан л байсан. Тийм үйл явдал болсон. Тухайн үедээ тэр газарт ойрхон байсан үхэр мал үхсэн. Гүнд байгаа химийн бодис судлаараа яваад Туул гол руу орох ёстой.

-Цаашид та бүхэн хэрхэн яаж тэмцэх вэ?

-21–р зуун байна. Ардчилсан төр засаг байна. Арай ч Заамар сумыг газрын хөрснөөс арчихгүй байлгүй дээ. Газрын хөрснөөс арчигдана гэдгийг энийг л хэлдэг юм байна.  Дайсан ирээд нутгаа алдсан бол буцаагаад нутгаа авч болно. Буцаагаад авлаа ч газар нутаг аюултай бохирдолтой байна.

-Заамар сум нийт хичнээн мянган хүн амтай вэ?

-6000 хүн амтай. Уурхай зүрхэнд их нөлөөлдөг юм байна. Мэдээж уушиг муудна. Цацраг ялгарч байгаа ч юм уу мэдэхгүй ш дээ. Хүний эрүүл мэндэд хандсан нэг ч зүйл хийгээгүй байна. Цаашид бид үргэлжүүлэн эцсээ хүртэл тэмцэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Танилц энэ бол IPhone X

IPhone-ын шинэ загваруудыг танилцуулах албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын цагаар 13-ны шөнө 01.00 цагт боллоо. Аpple компани 10 жилийн ойн хүрээндээ IPhone 8, IPhone 8 Plus болон хамгийн дээд загвар гэж нэрлэсэн  IPhone X хэмээх гурван төрлийн шинэ загваруудаа танилцуулах арга хэмжээ болсон юм. Бид энэ удаагийн мэдээллээр шинэ загварын IPhone X-ын давуу талыг танилцуулж байна.                                              

IPhone X дизайн:

  • Утасгүй цэнэглэх боломжийг олгодог шинэ шилэн дизайн Том дэлгэц, гэхдээ Plus утаснаас жижиг
  • IPhone Plus утаснаас илүү хялбар барих боломжтой
  • Усанд тэсвэртэй  бөгөөд зөвхөн хоёр өнгөөр худалдаанд гарна. 

IPhone X дэлгэц:

  • Vibrant 5.8-inch AMOLED дэлгэцтэй Apple-ийн шинэ "Super Retina Display"Quad HD + дэлгэц нь 2436 x 1125 нягтралтай

AirPower-тай утасгүй цэнэглэх

  • Apple AirPower дэвсгэр нь олон төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтой iPhone X-ийг нь одоо байгаа Qi цэнэглэгчээр цэнэглэж болно

“Home” товч байхгүй

  • Хүрээгүй дизайн нь “Home” товчийг байхгүй болгосон. 
  • Нүүр хуудас руу буцахын тулд нээлттэй аппликейшнийг дээш нь татхад л хангалттай. 
  • “Control Center” нэвтэрхийн тулд дээд булангаас доош нь татна. 

Та iPhone X дээр дарах боломжтой товчийг олохгүй. Apple-ийн бүх дэлгэцийн дизайн нь түүнд зориулсан зай эсвэл хурууны хээ мэдрэгч байхгүй юм.

Ямар ч товч, Touch ID байхгүй болсон нь IPhone-ийг удаан хугацаагаар ашигласан хүмүүсд хамгийн том өөрчилт болох юмаа.

Face ID нь Touch ID-г орлоно

  • Утасны түгжээгээ тайлахдаа утас руу харахад л хангалттай.
  • Хурууны хээ мэдрэгчээс илүү аюулгүй, баталгаатай.
  • Apple Pay-д бас ашиглаж болно.

Apple-ийн хэлснээр IPhone-ийн нүүрэн талд 7 мегапиксел TrueDepth камер, олон мэдрэгчтэй (хэт улаан туяаны аппарат, цэгийн проектор гэх мэт) зүйлсийг ашиглан хүний нүүрний гадаргыг бичиж авдаг. Тэр ч бүү хэл энэ нь харанхуйд хүртэл ажилладаг.

Apple нь Samsung S8 болон 8 дээр асуудал болж байсан зургаар түгжээ тайлах асуудал байхгүй гэж мэдэгджээ. Уг компани нь Холливудын маск үйлдвэрлигчидтэй хамтран ажиллаж сүүлийн үеийн хакеруудаас таны шинэ IPhone X-руу нэвтэрхээс урьдчилан сэргийлжээ.

iPhone X хос линз камер

  • Шинэчилсэн 12MP хос линз камер
  • Telephoto OIS линз
  • Хөргийн горим нь хөрөг гэрэлтүүлэгтэй болсноор та өөрийн хөрөг зургийг студид авхуулсан мэт болгох боломжтой болжээ

Apple-ийн маш гайхалтай тоноглогдсон TrueDepth камер

  • 7MP урд талын камер нь Portrait Mode Selfie авах чадвартай.
  • True Depth нүүрний гадаргыг бичих мэдрэгчтэй байдаг.

Animoji

  • Мэдээж emoji-тай таны сэтгэл хөдлөлийг хослуулна
  • Таны нүүрний хөдөлгөөнийг яг нарийн бичиж авна.
  • Snapchat маскын илүү дэвшилтэт хувилбарууд шиг.

iPhone X үзүүлэлтүүд

  • Өндөр үзүүлэлттэй цөмийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн.
  • 3D тоглоом болон АР-д илүү их хүч чадал өгдөг.

Apple компани iPhone X-тэй шинэ A11 Bionic chipset-г дебют хийсэн ба зургаан цөмт процессор нь хамгийн сүүлийн үеийн 3D тоглоом, AR технологийг илүү сайн ажиллахад туслах юм.

iPhone X батерей

  • Өнгөрсөн жилийн iPhone 7-ээс хоёр цаг илүү удаан цэнэгээ барина.  Эхлээд хурдан цэнэглэх iPhone: 30 минутанд 50% цэнэглэнэ

Энэ нь хэрэглээнээс хамаарч бүхэл өдрийн турш ажиллах цэнэгтэй болно. Та iOS 11-д бага хүчин чадлын горимоор цэнэгний хэрэглээг сунгаж болно.

Augmented Reality онцлог

  • Apple компани дэлхийн хамгийн том AR экосистемийг бий болгожээ.
  • Шинэ демо iOS 11-тэй хамт гарна.
  • Тэр ч байтугай хуучин төхөөрөмж дээр ажилах боломжтой. (A9 чип ба түүнээс дээш)

iOS 11 бета нь таны ертөнцийг виртуал тоглох талбай болгон хувиргасан бөгөөд та iPhone эсвэл iPad-ээр хоосон ширээ хараад дижитал объект үүсгэдэг тоглоомуудтай болсон.

IPhone X үнэ

64GB iPhone X: 999 ам. доллар, 999 фунт,

256GB iPhone X: 1,149 ам. доллар, 1,149 фунт

Ц.Сандуй: Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна

Энэ сарын НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаа өгөх өргөдөл өгсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Түүнээс хойш чимээгүй байсан Ц.Сандуй өнөөдөр албан ёсоор ажлаа өгч буй талаараа мэдэгдсэн байна. Тодруулбал, Өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ц.Сандуй хэлэхдээ  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”  хэмээн хэлсэн байна. Ц.Сандуй даргын ажлаа өгөх өргөдлийг энэ сарын  22-нд НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм байна. 

Зуучлагч 19 байгууллагын зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/47 тоот тушаалаар томилогдсон  ажлын хэсэг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийжээ. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 66 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгасан байна.

Хяналт, үнэлгээнд хамрагдсан 66 байгууллагаас 14 байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ханган, үйл ажиллагаа явуулж байна.

Уг шалгалтаар гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаанд нь зөрчил дутагдал илэрсэн 33 байгууллагад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.Мөн хангалтгүй үнэлгээ авсан 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг энэ  сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ.  

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:

  1. Аск Эба ХХК
  2. Баян алтан бухт ХХК
  3. Би Жи Сервис ХХК
  4. Биллихиро ХХК
  5. Бюула ХХК
  6. Жи Пи Партнерс ХХК
  7. Кайкакү ХХК
  8. Монжа Интернешнл Эдүкейшн ХХК
  9. Нарт Атас ХХК
  10. Монфүжи ХХК
  11. Монгол стандарт ХХК
  12. Сарухай ХХК
  13. Си Эс Эм Эм ХХК
  14. Трансформер ХХК
  15. Ти Ай Партнерс ХХК
  16. Тоба маркет ХХК
  17. Хар- Од ХХК
  18. Эрмэг жигүүр ХХК
  19. Эрхэс Очир Эрдэнэ ХХК

Монгол банк: ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон талаар мэдэгдээгүй, ажил хэвийн үргэлжилж байна

Засгийн газар огцорсонтой холбогдуулан  ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр тодорхойгүй хугацаанд хойшилсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл ОУВС-аас Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах талаар Сангийн яам болон, Монгол банкинд албан ёсоор мэдэгдээгүй талаар албаны эх сурвалж хэллээ. Бид энэ талаар Монгол банкнаас  "ОУВС-гийн Монголд хэрэгжиж буй хөтөлбөр хойшлох талаар албан ёсны мэдээлэл ирээгүй. Ажил хэвийн үргэлжилж байна" хэмээн хэллээ. Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр албан ёсны эх сурвалжгүй, ташаа мэдээлэл гарч байгаа талаар албан ёсны эх сурвалж хэлж байна. Мөн үүнээс гадна хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн байна. 

Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. Тэрбээр хэлэхдээ “Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан.” гэлээ. Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2061 га газарт 1550-2450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Нэйл Сакер: Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон Улсын Валютын Сан Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер "Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа эдийн засгийн боломж болон бодлогын асуудлаар зөвлөлдөнө. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээн ярилцлага өгсөн байна.

НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй байхаар тогтоолоо.

Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын  дээд хэмжээг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдийг хүртэл хугацаанд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 201 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “В”-д зааснаар, мөн өдрөөс хойших хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцлоо.

Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий  аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөөрхий яанадаа
Сандуй зөв ярьжээ. Учир нь 60 тэрбумын хэрэг бол ИТХ-ын асуудал биш Хуулийн өмнө хариуцлагаа ярих асуудал Харин энэ асуудлыг Монголын ПРОКУРОР-ууд яаж шийдэхийг лхарах үлдлээ дээ ЭЭ төрийн минь САХИУС
2017/09/15 66.181.182.189