8o
Улаанбаатар хот
mobile menu

Уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

2017-09-15 08:30:17

Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment