8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Ганцэцэг: Олон улсын шинжээчид НД-ын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдгийг онцолсон

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-09-15 09:11:00

“Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал- цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.  Энэхүү форумаар хэлэлцэж буй гол асуудал нь нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, нийгмийн даатгалын бодлогын болон тэтгэврийн шинэчлэлийн олон улсын чиг хандлага, нийгмийн даатгалын хамралт ба эдийн засгийн өсөлтийн асуудал юм. Энэ үеэр ЭМНДЕГ-ын НДБХСГ-ын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-“Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал-цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумын гол зорилго, ач холбогдол юу вэ?

-Энэ жил нийгмийн даатгалын 75 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү олон улсын форум зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн онцлог болж байна. Олон улсын байгууллага, Дэлхийн банк, Японы Жайка, ОХУ-ын тэтгэврийн сан, Японы тэтгэврийн сан, Германы ослын даатгалын газар зэрэг маш олон байгууллага хамтарч, төлөөлөл нь оролцож энэ форумыг хийж байна.  Эдгээр байгууллагын төлөөлөгч нар салбар хуралдаан зохион байгуулж цаашдын чиг хандлага, хэрхэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо хуваалцсан чухал ач холбогдолтой форум болж байна.

-Монгол Улсын тэтгэврийн сангийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Нийт хэчнээн хүн даатгалд хамрагдаад байна?

1995 он хүртэл улсын төсвөөс санхүүжиж явдаг байсан. Харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ тогтолцооны багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр манай улс тэтгэврийн даатгалын үнэ тогтолцоонд шилжсэн.

-Манай улсын тэтгэврийн даатгалын сан олон жилийн түүхтэй. 1995 он хүртэл улсын төсвөөс санхүүжиж явдаг байсан. Харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ тогтолцооны багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр манай улс тэтгэврийн даатгалын үнэ тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол өөрөө нийгмийн даатгал төлж ирээдүйд учрах нийгмийн эрсдлээ хамгаалах учиртай. Энэ утгаараа төлсөн шимтгэл, цалин хөлс, хугацаанаас хамаарч тэтгэвэр тогтоолгодог болсон. Тэтгэврийн даатгалын санд албан журмаар буюу сайн дураараа нэг сая гаруй хүн даатгал төлж байна. Энэ сангаас 380 орчим мянган хүн тэтгэвэр авдаг. Үүний 280 орчим мянга өндөр настны тэтгэвэр, 60 мянга нь  тахир дутуугийн тэтгэвэр, үлдсэн 30 орчим мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна.

-Иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмсэн. Гэтэл авч байгаа тэтгэвэр нь харьцангуй бага шүү дээ?

-Өндөр настны тэтгэвэрт гарах иргэдийн насыг харьцангуй уртассан. Мөн тэтгэврийн хэмжээ харьцангуй бага  зүйл ажиглагдаж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 70 гарч байна. Нөгөө талаасаа тэтгэврийн тогтолцоонд авч үздэг гол үндсэн үзүүлэлт бол тэтгэврийн наснаас хойш хэдэн жил амьдарч байна.  Тэтгэвэр авах хугацаа гэж байдаг. Энэ хугацаа харьцангуй уртсаад байна гэж ойлгож болно. Тэр хүнийг амьдарч байх үед нь тэтгэвэр олгох ёстой. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас. Тэгэхээр энэ тэтгэврийг өгөх санхүүжийг найдвартай эх үүсвэрийг бид эрэлхийлж бодлогын хэмжээнд авч үзэх ёстой. Тиймээс тэтгэврийн даатгалын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг тусгаж өгөх үүднээс өнөөдрийн энэ форумыг зохион байгуулж байна.

-Нийгмийн даатгалд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Нэн тэргүүд шийдвэрлэх ямар асуудал байна вэ?   

Тэтгэврийн даатгалын санд албан журмаар буюу сайн дураараа нэг сая гаруй хүн даатгал төлж байна. Энэ сангаас 380 орчим мянган хүн тэтгэвэр авдаг. Үүний 280 орчим мянга өндөр настны тэтгэвэр, 60 мянга нь  тахир дутуугийн тэтгэвэр, үлдсэн 30 орчим мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна.

-Нийгмийн даатгалын хувьд тулгамдаж буй асуудал нь шимтгэлийн орлого 2018 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулж 19 хувь байсныг 14 хувь болгосон. Үүнээс үүдэн орлогын хэмжээ энэ хэрээр буурсан. Мөн тэтгэврийн санд улсын төсөвт өгч байгаа татаасын хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр өнөөдөр тэтгэврийн даатгалын хувь хэмжээний асуудал, нийгмийн даатгалд хамрагдалтын хүрээ тулгамдаж байна. Монгол Улсын хүн амын онцлог бүлэгт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүмүүс ордог. Энэ хүмүүс нийгмийн даатгалаас гадна үлдээд байна. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулж сан бүрдүүлэх хэрэгтэй байна. Эв санааны тогтолцоо учраас өнөөдрийн төлж байгаа шимтгэлийн орлогоор тэтгэвэр авагчдын санг бүрдүүлэх асуудал, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлал гээд янз бүрийн шийдвэрлэх асуудал олон байна.

-Жилд хэчнээн хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон ажилгүйдлийн даатгалд хамрагдаж тэтгэмж авч байна вэ?

-Албан журмаар ААН-тэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах эрээ, сайн дурын даатгалд даатгуулж байгаа хүмүүс үйлдвэрийн ослын даатгалд даатгуулж байна. Эдгээр даатгалд нэг сая орчим хүн багтдаг. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, эрүүл мэнд гэсэн 5 төрөлд даатгуулж байна. Үйлдвэрийн осол нь энэ даатгалдаа орж явдаг. Үйлдвэрлэлийн  ослын даатгалын сангаас үйлдвэрийн осолд болон мэргэжлийн өвчнөөр өвчилсөн тохиолдол тэтгэвэр хүртээд явчихдаг. Ажилгүйдлийн даатгалын сангаас жилдээ 23 мянган хүн тэтгэмж авдаг. Үйлдвэрийн ослын хувьд тахир дутуу, тэжээгчээ алдсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, рашаан сувилалд эмчлүүлэх ирж очих унааны мөнгийг үйлдвэрийн ослын даатгалын сангаас гаргадаг.

-Олон улсын нийгмийн даатгалын шинжээч, мэргэжилтнүүд манай улсын нийгмийн даатгалын тогтолцоог хэрхэн үнэлж байна вэ?

-Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо Азийн улсуудын төвшинд харьцангуй боломжийн гэж үнэлэгддэг. Яагаад гэвэл 1995 оны нэг сарын 1-нээс батлагдсан нийгмийн даатгалын багц хууль өөрөө тогтортой хэрэгжээд явж байна. Гэхдээ олон улсын шинжээчид уулзалт хийхэд цаашид хийж хэрэгжүүлэх, шинэчлэх өөрчлөх шаардлагатай зүйл байгаа гэдгийг онцолсон.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Эв санааны тогтолцоо гээд 35 жил үйлээ үзэж ажиллаж ажиллачихаад 350 000 төгөргний тэтгэвэр аваад өтөл буурай болохдоо нэн ядуу амвдрах ёстой юу БАЛААР тэнэгт
2017/09/15 202.72.242.5
Иргэн
20 жил 45% гэдэг одоогийн ажлын байр хомс,ажилд авахдаа хөгшин залуугаар нь ялгаварлан гадуурхдаг энэ цаг үед арай хатуу шалгуур шүү
2017/09/15 202.72.242.5
иргэн
20 жил ноогдох хувь 45%-ийг ядаж 55-60% болгооч эээээ бид суутгуулсан шимтгэлийнхээ тодорхой хувийг өндөр тэтгэвэр болгож авмаар бна.Итгэлцүүрээ иргэж нэг хараач эрүүл ухаантай юм бол.
2017/09/15 202.72.242.5
Иргэн
Та нарт өөрсдөд чинь юм боддог сэтгэдэг толгой гэж байдаг уу? Дандаа л гадныхан тэгсэн, ингэсэн гэж хэлээд л цалин аваад сууж байх юм
2017/09/15 202.5.196.34