8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийг хоёр хуваах хэнд ашигтай вэ

2017-09-15 09:12:00

Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд яригдлаа.  Баянзүрх дүүргийг хоёр хуваах боломж байгаа эсэхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг судалж буй бөгөөд эцсийн шийдийг УИХ гаргана гаргах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэд хоногийн өмнө мэдээлэл өгсөн.Хоёр хуваах шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэд эсэргүүцэж долоо хоног Нийслэлийн Засаг даргын тамгын газрын өмнө тайван жагсаал хийлээ. 

Үндсэн хуулийн 57.3-т, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ,

62.1-т  Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

Харин Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1-т, “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон ИТХ-аас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.


Үүнээс харахад Нийслэлийн Засаг дарга нь дүүрэг хуваах асуудалд оролцох эрхгүй, гагцхүү дүүргийн иргэдийн саналаар Дүүргийн ИТХ шийдвэр гаргаж, түүнийг нь УИХ-аар шийдвэрлэдэг хуулийн заалтай. Гэтэл өвлийн улирал хаяанд дөхсөн энэ үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүлхий өвчинөө дарж чадахгүй байж, Баянзүрх дүүргийг хуваах талаар судлах ажлын хэсэг томилсон байх юм. Баянзүрх дүүргийн хоёр хуваах гэж байгаа хамгийн том үндсэн шалтгаан нь хүн ам их гэсэн шалтгаан хэлж байгаа юм. Баянзүрх дүүргийн хүн амыг хоёр хувааж,  Дүнжингарав дүүрэг Баянзүрх дүүрэг гэж 2 хуваахаар төлөвлөж байгаа сурагтай. 

Төслийн дагуу Баянзүрх дүүргийн төвийн хэсэг буюу 13 дугаар хороолол, Нарантуул зах орчмын хороод Дүнжингарав дүүрэгт харьяалагдах гэнэ. 

Дүүргийг хоёр хувааснаар наад зах зөвхөн бичиг баримтаа солиход 40.000.000.000-аас 100 сая төгрөг орох тооцоо гарсан байна. Наад зах нь Баянзүрх дүүргийн хүн амын бичиг баримтыг солихоос эхлээд зардал унтарч өгнө. Ийм их мөнгийг дүүргийг хоёр хуваахад зарцуулж байхаар сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж ашигласан нь дүүргийн иргэдэд харин нь өгөөжөө өгнө. Нэмэгдэхүүний байрын солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн үг ч байдаг. Бодит нөхцөл байдал дээрээулс орны амьдрал хэцүү, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед дүүргийг хоёр хуваах нь цаг зав барсан ажил хэмээн үзэж байгаа хэмээн дүүргийн иргэд ч бухимдалтай байна. 
Нөгөөтэйгүүр бичиг баримтаа солиулах, газрын бичгээ өөрчлөх гэх мэтээр асар их ачаалал иргэдийн нуруунд ирэх учраас энэ саналыг дэмжихгүй байгаа гэх. Мөн үүний хажуугаар  иргэд Дүнжингарав дүүрэг хэмээн нэрлэх нь хэний ашиг сонирхол вэ хэмээн бухимдаж байгаа сурагтай. Нийслэлийн гайгүй гэсэн газар болгонд хувийн бизнесээ эхлүүлээд амжсан “Мон-Уран”-ы хэмээн Б.Наранхүү одоо өөрийн хувийн дүүрэгтэй болох нь уу хэмээн хардах ч хүмүүс байна. 
Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд  тус дүүргийг  28 хороо, 331.5 мянган хүнтэй нийслэлдээ хамгийн томд ордог дүүрэг учраас хоёр хуваах нь зүйтэй гэсэн шалтаг хэлж байгаа ч чухамдаа шалтгаан нь  өөр. 
2016 оны Орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт МАН ялагдаж, энэ том дүүрэг АН-ын мэдэлд орчих гээд байгаа нь таалагдахгүй байна уу. Нийслэлийн энэ том дүүргийг бүтэн жил Засаг даргагүй гацаачихаад одоо болохоор хоёр хуваана гэж байгаа нь хэнд ашигтай вэ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Huvaasan ni deer sh dee.3 aimgiin hun amtai tenceh hun amtai toriin zahirgaa udirdlaga ni irgedeesee hol bna
2017/09/16 202.9.47.177
  • Recent
  • Most Read
  • Most Comment