09.00 цагт Пума империал” зочид буудалд Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-ХХ зууны Монгол аман зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно.
09.00 цагт ЗТХЯ-нд "Автотээврийн салбарын хог хаягдал-Шийдэл" хэлэлцүүлэг болно.
09.30 цагт The Corporate Hotel & Convention Centre-т “Дүрс оношилгооны эмч, техникчдийн үндэсний чуулга уулзалт” болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд “ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байрны нээлт болно.
11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 хороонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулсан "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэг, сэргээн засах үйлчилгээний төвийн нээлт болно.
11.00 цагт ЗЦА-нд "Аз жаргалтай гудамж" аяны нээлт болно.
12.00 цагт МҮЭХ-ны байранд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагын талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд “Тархи судлалын орчин үеийн ололт, амжилт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.
15.00 цагт “Танан” төвд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа “Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил: Нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгийн өөрчлөлт” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина.
БОАЖЯ-нд
10.00 цагт “Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн талаар БНЧУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийнэ.
Спортын төв ордонд
11.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Пауэрлифтингийн өсвөрийн ДАШТ-ээс мелаль хүртсэн, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан баг тамирчид мэдээлэл хийнэ.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2017-09-15 09:17:27