8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

2017-09-15 10:46:00

Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, Хөлөнбуйр сумын нэгдүгээр багийн нутаг “Өлзийтийн хөндий” гэх газар нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын дөрөвдүгээр багийн нутаг “Туг уул” гэх газар отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лаборторийн шинжилгээр батлагджээ. Үүнтэй холбогдуулан тус  аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн байна. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment