8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

2017-09-15 13:00:00

Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг тодорхойгүй хугацаанд хойшлуулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс гадна Сангийн яам  хүүхдийн мөнгийг сүүлийн хоёр сард өгөөгүй байгаа бөгөөд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа юм. ОУВС болон  хүүхдийн мөнгийг хэзээ олгох  талаар  Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.

-ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөр зогссон гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс гарч эхэлсэн. Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн үү?  

-Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй. Сангийн яам болон  Монголбанкинд албан ёсоор энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. 

-ОУВС-аас эхний ээлжинд орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан вэ. Хөтөлбөрийн хүрээнд одоо хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх бэ?

-Эхний орж ирсэн мөнгийг төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор төсөв рүү оруулсан. Нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.

- Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой боллоо гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдийн мөнгийг хүртэл нөхөж олгосон. Гэтэл өнгөрсөн сараас эхлээд хүүхдийн мөнгийг яагаад олгосонгүй.  Цаашид үргэлжлүүлэн олгох уу?

үүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.  Өнөөдөр төвсийн тодотголыг өргөн барих сүүлийн хугацаа. Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolroo
Hezee ogoh mgo we hvvhediin mgo hvleesen eej aawuud zondool bna hvvhediin mgoor amidar bga hvmvvs hvrtel bhad tor zasgan ogohgvi bank ni halamjaas asuu tegeed bs ter shalagdag ymaar ni shalgah gehlee
2017/09/16 112.72.11.113
odongerel
5saras hoish awagvi shin hvvhed nohoj olgohu
2017/09/16 27.123.214.119
ganaa
ene hudlaa medeelel hiigeed bhiin ter halamjiin ajiltan chn ogohgui gj bnleeah ter neg sudalgaaniihaa hariugn gargachij boldoggui uymuu ter unshdag mashin chn neg huuhdiin medeelliig heden sar unshdg
2017/09/15 202.21.106.133
фен
Сэтгэгдэл бичихдээ бусдынхаа эрх ашгийг хүндэтгэн үзэх хэрэгтэй шүү. Ажлаа хийгээд явж байгаа жирийн нэгэн бүсгүй комент бичиж буй чиний дэргэд жинхэнэ өндөр боловсролтой даруухан эмэгтэй цаашдаа ч .
2017/09/15 103.26.194.72
удахгуй явнаа миний елегчин
МУУ ХУРЭЛБААТАРЫН ГИЧИЙ МИЕЭГИЙН ХАМААТАН
2017/09/15 66.181.189.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment